A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
79
|
|
0
|
25
|
|
0
|
32
|
|
0
|
26
|
|
0
|
15
|
|
0
|
12
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 51 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 51 | |
|
Гашуунсухайтын боомттой хиллэдэг, манайхаас 120 км-ийн зайтай орших БНХАУ-ын Халиут гэдэг газарт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн хурал эхэллээ.
Гашуунсухайттай хиллэдэг БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын 2 тохиолдол бүртгэгдлээ. Нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн экспортын 55 хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомтыг хаагаагүй. Энэ боомтоор өдөрт нүүрс болон зэсийн баяжмалын 100-150 тээврийн хэрэгсэл БНХАУ руу нэвтэрч, гарч байна.
Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар коронавирусийн халдварын 40542 тохиолдол бүртгэгдэж, 909 хүн нас барж, 3283 хүн эдгэрчээ. Монгол улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Гашуунсухайтын боомттой хиллэдэг Халиун гэдэг газар шинэ коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол оношлогдож, тус газарт эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа. Мөн Эрээн хот онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Амралтын өдрүүдэд 3 хүн тусгаарлагдан хянагдсан. Бямба гарагт тусгаарлагдсан Сөүл болон Хөххотоос нэгдүгээр сарын 29-нд ирсэн иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй. Бямба гарагт Өвөрхангай аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу мөн сөрөг гарсан. Гэхдээ дэлхий нийтэд халдвартын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагууд болон иргэд анхаарлаа сулруулахгүй байх ёстой. Эрсдэл хажууд байгааг бид мартаж, тайвширч болохгүй" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
79
|
|
0
|
25
|
|
0
|
32
|
|
0
|
26
|
|
0
|
15
|
|
0
|
12
|
Daily poll
|