A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 76 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 76 | |
|
Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн командлалд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нэгэн баярт үйл явдал болсон нь БХЯ, ЗХЖШ-аас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хуурай замын цэргийн командлалын албан тушаалын 30 айлын орон сууцыг Төв аймгийн Зуунмод хотноо барьж, энэ өдөр ашиглалтад хүлээн авсан юм.
Энэ арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, барилгын ажлыг гүйцэтгэгч “Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд тэргүүтэй албаны хүмүүс оролцож, ёслолын тууз хайчиллаа.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар хэлсэн үгэндээ “2016 онд УИХ-аар батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг бие даасан төрөл цэрэг болж гарснаас хойш Хуурай замын цэргийн бие даасан үйл ажиллагааг хангах үүднээс БХЯ, ЗХЖШ-аас эрх зүйн болоод бусад асуудлыг шийдвэрлэхээр шат дараатай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүллээ. Үүний үр дүнд Зэвсэгт хүний Хуурай замын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулах бүх нөхцөл боломж бүрдсэн. 2017 оны дөрөвдүгээр сард манай командлал Байлдааны тугаа хүлээн авч байсан бол 2019 оны есдүгээр сард өөрийн гэсэн байртай болж, 2020 оны дөрөвдүгээр сард офицер, ахлагчийн албан тушаалын 30 айлын орон сууц ашиглалтад орлоо.
Командлалын бие даасан байдлыг бүрэн хангах хүрээнд удирдлага, бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн БХЯ, ЗХЖШ, Төв аймгийн удирдлага, хамт олонд бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Энэхүү байрыг барихад орон нутгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгсөн. Цаашдаа бусад ажилтан алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх ажил үргэлжлээд явна” гэв.
“Бутозм” ХХК-ийн захирал Б.Сүхболд “Барилгын ажлыг 2019 оны есдүгээр сараас эхлэн тасралтгүй гүйцэтгэсэн. Энэ барилга чанарын өндөр түвшинд баригдсан гэдгийг онцлон хэлмээр байна. Хоёр орцтой, айлууд нь 2-3 өрөөтэй, өвөлдөө дулаахан, дуу тусгаарлагчтай, 10 автомашины гарааштай, гаднаа мөн зогсоолтой” гэлээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|