• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    179   |  
0

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд 1 тэрбум 30 сая доллар буюу 3.6 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд иргэдэд дээрх хувьцааны үнийн дүн болох 96480 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.

1. Хувьцааны мэдээллээ шалгах

Та “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ, хэдэн хувьцаа эзэмшдэгээ шалгахыг хүсвэл "Эрдэнэс Таван Толгой хувьцаа" аппликэйшнийг гар утсандаа суулган регистрийн дугаараа оруулан үлдэгдэл хувьцаа болон данстай эсэхээ шалгана.

Ингэхдээ: 

-IOS үйлдлийн системийн утастай бол уг холбоосоор

-Android үйлдлийн системтэй бол энэ холбоосоор татаж авна уу.

2. Брокерийн компаниа сонгох

3. Данс нээлгэх: Сонгосон брокерийн компанид иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарын авч очин дансаа нээлгэнэ. Ингэснээр хувьцаагаа өөрийн дансандаа байршуулах боломж бүрдэнэ

  • Мөн та 158989 дугаарт регистрийн дугаараа мессежээр илгээж /Регистрийн дугаарын эхний хоёр үсгийг латинаар бичнэ/ хэдэн ширхэг хувьцаатай болон брокер деллерийн компанид данстай эсэхээ баталгаажуулж болно.

4. Хэн хувьцаа авч чадахгүй вэ?

  • 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой.
  • Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байна.
  • 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай байгаа.
  • Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас хувьцаа эзэмшихгүй.
  • Хэрэв та 2016 онд Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянга 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ