• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    78   |  
0
 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцаа эзэмшиж буй хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй болжээ. 

Хүүхдүүдийн ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болсон байна. "1,072" мэдээллийн төвөөс “Үнэт цаасны данс нээлгэж амжаагүй хүүхдүүдийн ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болсон. Харин данс нээлгэсэн хүүхдүүдийнх тухайн хувьцааны данстай нь холбосон банкны данс руу орно” хэмээн мэдээлэв.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүүхдүүд эзэмшиж байгаа. Энэ хугацаанд хамаарч буй, хувьцааны болон Хүүхдийн мөнгөний дансгүй бол дараа нь данс нээлгээд хувьцааны ногдол ашгаа хэзээ ч авах боломжтой юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ