• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0
 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод дээд зэрэглэлийн "Дарьганга" зочид буудал үүд хаалгаа нээх гэж байна. 

Аялал жуулчлалын бүс нутгийг зориод очих аялагчдад ая тухтай амрах зочид буудал ховорхон. Тэгвэл Сүхбаатар аймагт олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий “Дарьганга” зочид буудал нээлтээ хийх гэж байна.  

Зочид буудлыг нутгийн онцлог, түүх, өв соёл, уламжлалыг илэрхийлсэн эсгий гэр, уран зураг, авдар, ор, ханын шүүгээ зэрэг монгол гэрийн тавилгаар тохижуулсан. Мөн дотор болон гадна орчинд бүхэлд нь Дарьганга соёлыг шингээж, өрөөнүүдийг "Эрдэнэт" хивсээр чимсэн нь гоёмсог шийдэл болжээ.

Орчин үеийн шийдэл бүхий, чанар стандартын шаардлагад нийцсэн дөрвөн давхар зочид буудал нь B1 давхартаа караоке, машины дулаан зогсоолтой,  нэг давхартаа хурлын болон хүлээн авалтын танхим, хүлээлгийн өрөө, хоёр гуравдугаар давхартаа вип өрөөнүүдтэй.  

Тус зочид буудал хорио цээрийн дэглэм цуцлагдахаар нээлтээ хийж, бүрэн ашиглалтад орохоор төлөвлөжээ. Тав тухтай, дээд зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээ орон нутагт нээгдэж байгаа нь аймгуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох нь лавтай.

 
 
 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ