• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    77   |  
0
 

Өнгөрсөн Мягмар гарагт Испанийн эрх баригчид ард иргэддээ хөл хорионоос аажмаар гарах дөрвөн үе шаттай төлөвлөгөөг танилцуулжээ. Уг төлөвлөгөөний дагуу испаничууд энгийн амьдралдаа зургаадугаар сарын сүүлээр эргэн орохоор байгаа аж. 

Испанийн Засгийн газар гуравдугаар сарын дундуур хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоож, дөрөвдүгээр сарын 26-наас 14 наснаас доош настай хүүхдүүдэд өглөөний 9:00 цагаас оройны 21:00 цагийн хооронд гэрийнхээ гадаа нэг километрийн тойрогт нэг цаг салхилах эрхийг олгожээ.

Хөл хорионоос “энгийн шинэ” амьдралд шилжин орох төлөвлөгөөнд тусгагдсанаар зарим сургуулийн үйл ажиллагааг хоёр дахь үе шатад буюу тавдугаар сарын сүүлээс эхлүүлнэ. 

Гэхдээ Испанийн Хүүхдийн эмч нарын холбооноос гаргасан зөвлөмжийн дагуу ихэнх сургуулийн танхимын сургалтыг есдүгээр сард эхлүүлэх зөвлөмжийг өгсөн тул Испанийн 8.2 сая оюутан, сурагчид үргэлжлүүлэн таван сарын хугацаанд хөл хорионд байхаар болжээ.  

Сургуулийн орчинд 1.5 метрийн зайг барих ямар ч боломжгүй учраас есдүгээр сараас сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Испани улс коронавирусийн нийт тохиолдлын тоогоор АНУ-ын дараа орж байгаа бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар бүртгэгдсэн тохиолдол 236,899 байгаа аж. 

Эх сурвалж: Reuters

TAGS





Холбоотой санал болгох мэдээ