A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 79 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 79 | |
|
Цар тахал дэгдэж эдийн засаг савлаж эхэлсэн энэ үед манай эрх баригчид сонгуулийн шоу хийж бэлэн мөнгө тарааж, өр зээлийг тэглэж популизмдах зуур Евро Комисс хар жагсаалтад оруулах 9 улсыг зарлачихлаа.
Өчигдөр буюу Пүрэв гарагт Европын Холбооны гишүүн 27 улсын засгийн газарт илгээсний дотор Монгол улс багтсан нь батлагдсан юм.
FATF нь 2000 оноос эхлэн санхүүгийн системд ноцтой аюул учруулж буй мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй тэмцдэггүй, татварын орчны ил тод байдал хангагдаагүй, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвар зэрэг эрсдэлийг үнэлж улс орнуудыг хар жагсаалтад оруулж эхэлсэн.
Энэ жагсаалтад анх 15 улс орж байв. Үүнээс хойш FATF, Евро Комисс албан ёсоор жил бүр /зарим тохиолдолд жилд 2 удаа/ улс орнуудын эдийн засгийн ил тод байдлын тайланг харгалзан үзэж энэ жагсаалтад оруулах эсэхээ шийддэг байна.
Европын холбооны комисс мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг тооцоолон эдийн засгийн хувьд уналтад орох магадлал бүхий улсуудын жагсаалтад:
Хэрвээ Европын Холбооны гишүүн улсууд санал нэгдвэл эдгээр орнуудыг ирэх аравдугаар сард хар жагсаалтад нэмэх юм байна. 2020 оны хоёрдугаар сарын байдлаар Хойд Солонгос болон Иран улс энэ жагсаалтад байгаа юм.
Хар жагсаалтад орсноор дараах эрсдэлийг дагуулна
Улсын хувьд:
Бизнесийн байгууллагын хувьд:
Тэгвэл хар жагсаалтаас хэрхэн гарах вэ?
Мөнгө угаалттай холбоотой үйл ажиллагааны мөрдөн байцаалт, хяналтыг чангатгах, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх, татвар, санхүүжилттэй холбоотой мэдээллийг олон улстай ил тод солилцох, оффшор данс эзэмших боломжийг багасгаснаар хар жагсаалтаас гарах боломж бүрдэх аж.
Эрх баригчдын сонгууль угтсан богино настай, алсын хараагүй энэ "попрол" Монгол улсыг их өрөнд унагаж, иргэдийн амьдралыг доройтуулах буюу сахил хүртсэн биш шал дордов гэгчийн жишээ болгов.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|