A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 98 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 98 | |
|
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс "Цахим орчинд хэвлэл мэдээллийн редакцын баримтлах бодлого"-ыг боловсруулан хүргэж байна.
ӨМНӨТГӨЛ
Дижитал хувьсал, алгоритм, технологийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн том сорилт бол нийгмийн хэвлэл мэдээлэл (Сошиал медиа) болж байна. Уламжлалт сэтгүүл зүйн ноёрхлын үед зөвхөн сэтгүүлчид мэдээлэлд хүрч, түүнийг боловсруулж олон нийтэд хүргэдэг байсан бол өнөөдөр байдал эрс өөрчлөгджээ.
Хэрэглэгчид мэдээллийн эх сурвалж болохоос гадна мэдээллийг түгээгч, дамжуулагч, идэвхтэй хуваалцагч болж байна.
Мэдээллийг түргэн шуурхай түгээхээс илүү нягталсан баталгаатай мэдээллийг түгээх нь сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн (Journalism Media) нэн тэргүүний зорилт юм. Сэтгүүл зүйн хэвлэл мэдээлэл нь дагаж мөрдөх ёс зүйн дүрэм, хариуцлага хүлээх чадвараараа нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд (Social Media) байгаа иргэдээс эрс ялгаатай. Өөрөөр хэлбэл, жирийн иргэн нийгмийн сүлжээнд юу хэлэх, хэрхэн илэрхийлэх нь тухайн хүний сонголтоос шалтгаалдаг.
Харин сэтгүүлч редакцын үйл ажиллагаандаа төдийгүй нийгмийн сүлжээнд ч ёс зүйн хэм хэмжээнээсээ халихгүй байх (мэдээллийг нягтлан шалгах, эх сурвалжуудаар баталгаажуулах, баталгаагүй таамаг төдий мэдээллийг нийтэд түгээхээс түтгэлзэх, хохирогчийг хамгаалах, хувь хүний нэр төр, хувийн нууцад хүндэтгэлтэй хандах гм) мэргэжлийн үүрэг, хариуцлагыг хүлээдэг. Сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаанаас урган гарсан 10 бүлэг 24 заалттай “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг сэтгүүлчид мөрдлөг болгодог.
Олон нийт нийгмийн мэдээллийн хэрэгслээс илүүтэй сэтгүүл зүйн хэвлэл мэдээлэлд итгэл үзүүлдэг. Сэтгүүл зүй бол олон нийтийн итгэл үнэмшлийг тээж явдаг мэргэжил. Иймээс хэвлэл мэдээллийн гол зорилго нь олон нийтийн энэхүү итгэлийг алдахгүй байх явдал юм.
Хуурамч мэдээлэл, суртал ухуулга, үзэн ядсан үг хэллэг эрчимтэй тархаж, үнэн ба худал хоёрыг ялгахад бэрх болсон өнөө цагт ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйн үүрэг, роль улам бүр тодорч байна. Түүнчлэн редакцын дотоод дүрэм журам, ёс зүйн зарчим, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдол, гүйцэтгэх үүрэг ч үүнийг даган өсөн нэмэгдсээр байна.
Иймд ХМЗ-өөс редактор, сурвалжлагч нарт зориулсан “Цахим орчинд хэвлэл мэдээллийн баримтлах бодлого” гарын авлагыг бэлтгэлээ. Энэхүү баримт бичиг нь та бүхний өдөр тутмын үйл ажиллагаанд чиг шугам болж, мэргэжлийн ёс зүйгээ нийгмийн мэдээллийн хэрэгсэлд чанд мөрдөн бусдыг манлайлах, улмаар цахим орчин дахь ёс бус халдлагаас өөрсдийгөө хамгаалахад ч тус дэм болно хэмээн итгэж байна.
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь ардчилсан улс орнуудын нийтлэг жишгийн дагуу хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих, хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн үнэн бодит мэдээлэл авах эрхийг хамгаалах, сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйг сахиулах зорилготой хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага юм.
Гарын авлагыг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|