A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |
|
Өдөр бүр дуртай зүйлээ хийж, түүнийхээ төлөө цалин авах нь ажил дээрээ аз жаргалтай байх хамгийн эхний дүрэм юм. Дуртай зүйлээ бод, өөрийн ур чадвараа хар, сонирхлоо дага, тэгээд дуртай ажлаа хий.
Зөвхөн ажлаасаа бус хувийн амьдралаасаа аз жаргалыг мэдрэх ёстой шүү дээ. Ажлаас гадуурх чөлөөт цагаа ашигла. Найзуудтайгаа уулз. Хайртай дотнын хүмүүстээ цаг гарга. Аялж зугаал. Шинэ сонирхлоо нээ. Үүний дараа та ажлаа илүү их эрч хүчтэйгээр эхлүүлж, дуусгах болно.
3. ӨӨРИЙН МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН НЬ БАЙ
Нэг л хэвийн зүйлдээ уягдах хэрэггүй. Ажлын туршлага, мэдлэгийнхээ хүрээг тэл. Өдөр бүр зорилго тавин түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлө.
4. АЖИЛДАА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ
Гүйцэтгэсэн ажил тань дутуу дулимаг санагдаад байвал түүнийгээ “дүүргэх”-ийн тулд хөдөлмөрлө. Учир нь таны дутуу орхисон ажлыг гүйцээх хүн гарч ирэхгүй л болов уу. Эцсийг нь үзсэн ажил чинь амжилтыг авчрах болно.
5. БУСДЫН ЗӨВЛӨГӨӨГ СОНС
Хийж буй ажил дээрээ хамт олныхоо зөвлөгөөг сонсох нь танд хоёр давуу талтай. Нэгт, та өөрийн ур чадварыг бусдадаа хүлээн зөвшөөрүүлнэ. Хоёрт, таны сэтгэж чадаагүй гайхалтай санаа, зөвлөмжийг санал болгоно. Энэ нь ажлыг тань илүү сайжруулж, сэтгэл ханамжтай байлгах хүчин зүйлийн нэг юм.
6. ЗӨВХӨН БИЕЛҮҮЛЖ ЧАДАХ ЗҮЙЛЭЭ АМЛАЖ БАЙ
Ажил дээрх уур бухимдлыг авчирдаг зүйлсийн нэг бол өгсөн амлалтдаа хүрч чадахгүй байх явдал юм. Та тухайн ажлыг хийж дуусгах товлосон хугацаа, төсөөлсөн чанартаа хүрч чадахгүй байх нь өөрт болоод хамт олон дунд ихээхэн үл ойлголцол, ажлын дарамтыг авчирна.
Гол нь та хэлсэндээ хүрэхийн тулд илүү цагаар ажиллаж, эрүүл мэндээрээ л хохирно шүү дээ. Тиймээс зөвхөн ажлын цагтаа нийцсэн амлалтыг өгч сураарай.
7. СӨРӨГ ЗҮЙЛЭЭС ЗАЙЛСХИЙ
Та хийж буй ажилдаа хэчнээн дуртай байсан ч сөрөг бодол санаатай хүмүүстэй харилцах нь ажлын эрч хүчийг бууруулна. Хэрэв хамт олон дунд байнга бусдыг муулж, гомдоллодог сөрөг хүн байвал аль болох зайгаа барих хэрэгтэй.
Зайлшгүй харилцах шаардлагатай бол сайн сайхан зүйлс бодон яриагаа эерэг сэдэв рүү чиглүүлэхийг хичээ. Ингэснээр түүний гутранги байдал таны ажлын сэтгэл ханамжид нөлөөлөхгүй.
Олон хүн ажлын талбар дээрх зөрчилдөөнөөс зайгаа барьдаг. Үүний улмаас та сэтгэцийн эрүүл мэнд болон олон зүйлсээр хохирч болно. Гэхдээ аливаа сөргөлдөөнийг эерэгээр эргүүлж чадвал шинэ боломжийг бүрдүүлж, сонголтондоо сэтгэл ханамжтай байх эхлэлийг тавих юм.
9. ХАМТ ОЛОНТОЙГОО НАЙЗАЛ
Амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг хүмүүс мөр зэрэгцсэн ганц ч болов сайн найзтай байх хэрэгтэй. Санал бодлоо хуваалцах, сонирхолтой яриа өрнүүлэх сайн найзтай байх нь нь хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ. Эерэг газарт сөрөг бодлыг тээхгүй шүү дээ.
10. ХЭРЭВ БҮХ ЗҮЙЛ НУРАН УНАВАЛ ШИНЭ АЖИЛ ХАЙ
Чи ажилдаа дуртай байх албагүй ч таныг өдөр бүр зовоох ёсгүй. Хэрвээ ажил дээрээ эерэг байх боломжгүй бол энэ нь таны орон зай биш ээ. Тиймээс яаравчлан шинэ ажил хайж эхлээрэй. Сөрөг газраас холдох нь аз жаргалтай байх эхний алхам болно.
Бэлтгэсэн: М.Гэрэлт-Од
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|