A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 74 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 74 | |
|
Өнөөдөр АХБ, Монгол Улсын Засгийн газар хооронд гурван чухал хэлэлцээр бүхий 235 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эхний хоёр төсөл нь цар тахлын үеийн бэлэн байдал болон хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилготой бол гурав дахь төсөл Азийн Хөгжлийн Банк коронавирусийн цар тахлын эрүүл мэндийн салбар болон эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэлээ.
Тус зээлийн төсвөөс 30 сая долларыг 40 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэйгээр эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад зориулах аж. "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5" төслийн нэмэлт санхүүжилт болон "COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр"-ийн хүрээнд коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт ачаалал ирэхээс сэргийлэхэд чиглэх юм.
Тухайлбал, ХӨСҮТ, Улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд 70 нэр төрлийн 18 мянга гаруй ширхэг нэн яаралтай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл болон ариутгал халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангахаар боллоо.
Түүнчлэн эрчим хүчний салбарт 100 сая ам.долларыг 1,5 хувийн хүүтэй зээл хэлбэрээр, нэмэлтээр 3 саяыг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгож байна.
Тус төсвөөр "батарей хуримтлуурын станц" барьж ашиглалтад оруулах аж. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, эрчим хүчний импортыг бууруулахад нэн чухал ач холбогдолтой талаар эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцолсон юм.
Үлдсэн 102 сая ам.долларын жилийн 1,4 хувийн хүүтэй зээлийг 15 жилийн хугацаанд төлөх бөгөөд эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх, цар тахлын үеэр бэлэн байхад зарцуулагдана хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|