A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 101 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 101 | |
|
Агаар дуслаар дамжих коронвирусийн халдвар авах эрсдэл амны хаалттай үед 75 хувиар буурдгийг Хонконгийн судлаачдын баг нотолж ДЭМБ болон дэлхий нийтийн эргэлзээг тайллаа.
Тэрээр тус багийнхан hamster буюу үхэр зусгуудад туршилт хийхээр хоёр сараалжин торонд хийж, гурван өөр газар байршуулээ.
Эхний бүлэг үхэр зусаг COVID-19-ийн халдвар авсан бол нөгөө сараалжных нь эрүүл байжээ.
Эрдэмтдийн хэлж буйгаар халдвартай үхэр зусгийн сараалжийг амны хаалтаар бүрхээгүй бөгөөд долоо хоногийн дотор эрүүл үхэр зусгуудын гуравны нэг нь халдвар авчээ.
Харин COVID-19-ийн халдвартай үхэр зусгийг байршуулсан сараалжин торыг амны хаалтаар бүрхсэний дараа халдварын тархалт 15 хувиар буурсан байна. Харин эрүүл үхэр зусгуудын байршуулсан торыг маскаар бүтээсний дараа халдварын тархалт 35 хувиар буурчээ. Судалгааны үр халдвар авсан үхэр зусгийн биед covid-19 эсрэг биет маскгүй халдвар авсан үхэр зусагтай харьцуулахад цөөн илэрсэн байна.
Хонконгийн их сургуулийн доктор Yuen Kwok-yung хэвлэлийн хурлын үеэр: "Үхэр зусагт хийсэн туршилтын үр дүн халдварын шинж тэмдэгтэй ч бай үгүй ч бай амны хаалт зүүхийн ач холбогдол хэчнээн өндөр болохыг маш тод харуулж байна. Хамгийн чухал нь халдвар авсан хүн амны хаалт хэрэглэх нь халдвар тархах эрсдэлийг 50 хувиар бууруулж байна. Вакцин хараахан гаргаж аваагүй байгаа энэ үед хамгийн найдвартай арга нь орон зайн хязгаарлалтыг баримталж, амны хаалт хэрэглэх юм" гэжээ.
Доктор Yuen нь 2003 онд SARS вирусийг илрүүлэх, эмчлэхэд хувь нэмрээ оруулж байсан юм.
Эх сурвалж: news.sky.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|