• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    67   |  
0
 

Өнөөдөр энэ оны ТОП-100 аж ахуй нэгжийг МУ-ын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 19 дэх жилдээ тодруулах гэж байна.  

Монгол улсын хэмжээнд жил бүр ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг өргөмжлөх арга хэмжээг цахимаар зохион байгуулах бөгөөд  11:30 цагаас Блүүмберг ТВ-ээр шууд дамжуулна.

ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилтнуудын тоо, жилийн ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн гол таван үзүүлэлтээр Монгол Улсын ТОП-100 ААН-ийг тодруулдаг.

Өнгөрсөн жилийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр ХХК, Эрдэнэс -Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, ХААН банк, Энержи Ресурс ХХК, МАК ХХК, Худалдаа хөгжлийн банк, Тийсс Монгол ХХК, НИК ХХК, Тавантолгой ХК зэрэг компаниуд тэргүүлж байсан юм.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ