• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    72   |  
0
 

Манай улсын зүгээс ОХУ-д 1 сая ам.долларын өртөг бүхий мах, махан бүтээгдэхүүний хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа.

Өнөөдрийн байдлаар манай хойд хөршд коронавирусийн нийт 370'680 тохиолдол, 3'968 нас баралт бүртгэгджээ. Эдгээрээс 158'593 хүн эдгэрсэн юм. 

Иймд Монгол улсын засгийн газар ОХУ-д коронавирусийн тахлын эсрэг тэмцэхэд 1 сая долларын өртөг бүхий хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулсан талаар tass.com мэдээлжээ.

Энэхүү гэрчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Искандер Азизовт гардуулав. Орост мах, махан бүтээгдэхүүний хандив өргөх тусламжийн санаачлагыг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл баталсан аж.

Уг хүмүүнлэгийн тусламж хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ