A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 72 | |
|
Иргэдээс ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд цементийн үнэ нэмэгдсэн гэх гомдол ирсээр байгаа тул тавдугаар сарын 5-наас эхлэн хяналт шалгалт хийж эхэлжээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Шалгалтаар коронавирусийн халдварын улмаас ажиллах хүчнээ авчирч чадалгүй үйлдвэрлэл оройтож эхэлсэн байна.
Тодруулбал, өдөрт 300 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаний ажилчид коронавирусийн цар тахлаас үүдэн манай улсад ирж чадахгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлээ эхлүүлж чадаагүй аж. Үүнийг нийлүүлэлт багасаж, үнэ өсөхөд нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй" хэмээн хэллээ.
Харин Мон Цемент, МАК ХХК тавдугаар сарын 11-14-ний хооронд нийт гурван өдөр цахилгааны хязгаарлалтад орж, үйлдвэрлэл доголдсон аж. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрийн зарим тоног төхөөрөмж технологийн горим алдагдсан нь жигдрээгүй зэргээс шалтгаалаад хомсдол үүсэхэд нөлөөлсөн хэмээн дүгнэжээ.
Мөн "Энэ жилийн хувьд эрчим хүч тасалдсан, үйлдвэрийн ажилчид шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор ирж чадаагүй зэргээс болж үнэ өсөх нөхцөл бий болсон байж болзошгүй. Бид хяналт, шалгалтаа үргэлжлүүлэн хийсээр байна" гэв.
Манай улсад цементийн зургаан үйлдвэр, дөрвөн тээрэм ажиллаж байгаа бөгөөд 3.6 сая тонн цемент үйдвэрлэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, 2 сая тонныг нь экспортлох боломжтой. Цемент үйлдвэрлэгчид үнээ өөрчлөөгүй ч жижиглэн худалдаа эрхлэгчид аж ахуй нэгж, иргэд үнэ хөөрөгдөж байна хэмээн онцоллоо.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|