• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    76   |  
0
 

Монголд дарс гэх ойлголт төдийлөн хөгжөөгүй үед “World Wine” компани “Сангрия” дарсыг анх оруулж ирсэн. 1996 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш зах зээлээ томруулсаар өнөөдөр Монгол улсын дарсны нийт хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг үндэсний компани болтлоо өргөжжээ.

Тус компанийн VineYard ресторан Чанарын удирдлагын тогтолцоо болон Хүнсний аюулгүй байдлын ISO 22000:2018, ISO 9001:2015 олон улсын стандартуудыг нэвтрүүлж, гэрчилгээгээ хүлээн авчээ. Дэлхий нийтийн байгууллагуудад өргөн хэрэглэгддэг боловч Монгол улсын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбартаа ийнхүү анхдагч нь болж байна.  

ISO 22000 стандарт нь хүнсний аюулгүй байдал, ажил үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, сайжруулан удирдах удирдлагын арга зүй юм.  

Энэхүү стандартын гэрчилгээг хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж, олон улсын стандартаар баталгаажсан чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрлэгчдэд олгодог билээ.

 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ