A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 83 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 83 | |
|
Дөрвөн жилд ганц тохиох хайр зарлаж, найр тавьсан, энтертайнмэнт өдрүүд ийн өндөрлөв.
Энэ дашрамд дурдахад манай төрийн түшээд шиг “улс орноо хөгжүүлэхээр ухаан бодлоо уралдуулан хөдөлмөрлөдөг улс төрчид бөмбөрцөг дээр тун ховор доо. Аргагүй шүү дээ XIII зуунд дэлхийд сүр хүчээ таниулаад авсан өвөг дээдсийнхээ шийрийг тэд ингэж хатаахаас өөр яах билээ.
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг биз дээ. Ийм л учраас төрд гараад "арьсаа татуулах", ЖДҮ, оффшор гэхчлэн биеэ болон гэрээ засах гэсээр байтал өнөө 4 жил сум шиг хурдаг өнгөрнө шүү дээ.
Улс төрч хүнд байх ёстой бас нэгэн ур чадвар бол хошин зан, галзуу барын аман гараа хийхээс буцахгүй эр зориг гэхэд буруудахгүй.
Үүний тод жишээ бол өнгөрсөн хорин хоногт биднийг нүүр ном дахь зугаатай бичлэг, дэггүй зураг, цэцэн жиргээгээрээ стрессийг маань тайл, хөгжөөж чадсан нэр дэвшигчдэдээ талархах нь зүйн хэрэг билээ.
Зарим нэг нь ард түмнийг доромжиллоо гээд ундууцах л юм. Энэ их стресс, бухимдалтай нийгэмд инээх шалтгааныг бэлэглэж байгаа тэднийг хааяа ч гэсэн ойлгож хичээл зүтгэл, шинийг санаачлагч сэтгэлгээ, хошин шогийн мэдрэмжийг нь үнэлмээр...
Энэ удаагийн сонгуульд попын хаад, жүжигчин, бөх, дуучин, зураачаас гадна супер баатрууд өрсөлдсөнөөрөө онцлог билээ.
Ингээд өнгөрсөн 20 хоногт бидэнд инээд бэлэглэсэн хамгийн хамгийн үйл явдлын эздийг нэхэн дурсъя.
Нийгмийн сүлжээнд олны ярианы сэдэв болж, ард түмнээ хөгжөөсөн үйл явдлын нэг бол АН-аас нэр дэвшигч Т.Энхсайхан, “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигч, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарын телевизийн мэтгэлцээний үеийн хөгтэй бичлэг.
Мэтгэлцээний үеэр Т.Энхсайхан нэр дэвшигч Б.Жаргалсайхан хандан “Би бол таны хүүхэд шиг залуу хүн” гэх утгатай үг хэлсэн бол хариуд нь Б.Жаргалсайхан “Чи миний хүүхэд биш, эхнэр шиг харагдаж байна. 18-т шиг ёс зүйгүй юм битгий ярь” хэмээн эгдүүцсэн юм.
Б.Жаргалсайхан хувьд 1959 онд төрсөн өдгөө 61 настай. Түүнийг хажууд 40 гаруй настай Т.Энхсайхан "Би таны охин шиг хүн" гэх нь үнэнээс хол зөрөхгүй.
Биднийг хөгжөөсөн дараагийн эрхэм бол “Муураа нуусан хумс шиг нуугдаад” гэж хэлээд олны танил болоод амжсан Өмнөговь аймагт АН-аас нэр дэвшиж парламентад суудал авсан “ажнай” Д.Бат-Эрдэнэ юм.
Төрд түмнээ төлөөлөхөөр дэвшиж буй эрхмийн хэл хальтраад хэлсэн үг нь харин түүнийг цахим орчинд од болгов. Ингэж балагаа тариад зогсохгүй “Нутгийн хүү чинь, одоо би ч хүү биш настай хүн болчихлоо” гэж хэлээд амжсан.
Муур, хумс хоёрыг эндүүрэх нь нас дээр гарсны баталгаа мөн тул тэтгэвэртээ суувал яасан юм бэ ахаа?
Гэсэн ч тэр 15,229 хүний санал авч, 47.7 хувийн саналтайгаар парламентад суудал авч чаджээ.
Видео эх сурвалж: долларын тэрбумтан фб хуудас
Нэр дэвшигчид маань сүүлийн 20 хоногт үед хошин шогийнхон, комедиануудаас дутахгүй биднийг инээлгэж чадсан. Дараагийн паянгийн эзэн Дундговь аймагт нэр дэвшигч “Мон-Уран”-ы Б.Наранхүү юм.
Тэрээр нутгийнхандаа хандан "Та бүхэн намайг хуралдаа яагаад суудаггүй юм бэ гэж бодож суугаа байх. Тэгэхээр дараагийн удаа би сонгогдвол ирцээрээ номер нэг байна. Та нар минь сэтгэлээ амгалан байлгацгаа" гэж ард түмнийг тавласан.
Сэтгэцийн эмгэгтэй эсэхийг шалгуулж байж дэвшүүлэхгүй яасан юм бэ гэсэн хүмүүс ч байлаа. Түүгээр ч зогсохгүй Дундговь аймаг дахь Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны байрны урд 700 мотоциклийг буулгаж буй зураг цахим орчинд тарж шуугиан дэгдээгээд амжсан.
Гэсэн ч мөчөөгөө өгөхгүй 9,180 хүний санал буюу нийт сонгогчдын 32.7 хувийн санал авсан хэдий ч парламентад суудал хараахан авч чадсангүй.
Баянзүрх дүүрэгт Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшигч Өэлүн Л.Өнөрчимэг: “Би УИХ-д сонгогдвол оффшорчдын хөрөнгийг хурааж, цаазын ялыг сэргээнэ”
Дөрвөн мөчөөрөө зэрэг зурдаг хосгүй авьяастай "Өэлүн" Өнөрчимэгийн мотоцикл дээр сундлан “Бага насаа өнгөрүүлсэн хийморьтой газруудаар явж байна, миний гал хамуудаа, ангийн найзуудаа, ясли цэцэрлэгт байсан миний андуудаа намайгаа дэмжээрэй.” гэсэн бичлэг цахим орчинд од болж биднийг энэ өдрүүдэд багагүй инээлгэлээ.
Түүний бичлэгийг үзсэн хүмүүс “миний хамаа одоо болио, уучихсан юм уу даа, жолооч нь ямар сэтгэлгүй дурак вэ, ингэж ярьж болохгүй гэж хажуунаас нь хэлээд өгөхгүй” гэж эгдүүрхэж байлаа.
Сонирхуулахад 343 фэн нь түүнийг дэмжин саналаа өгсөн байна.
Зургаан нэр дэвшигч 461 дүгээр хорих ангид хоригдож байгаагаас Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат цагдан хорих ангиас ганцаараа "нэгдүгээрт" тодрон ялалт байгууллаа.
Monica Bellucci, Giuseppe Sulfaro нар гол дүрийг бүтээсэн, 2000-аад оныг байлдан дагуулсан "Malèna" киноны сценаар пи ар-аа хийж олонд танигдаж чадсан АН-аас нэр дэвшигч А.Адьяасүрэн жинхээсээ л Баянхонгор аймагтаа “ирлээ”.
Тэрээр 19,076 хүний санал авч нийт саналын 47.3 хувийг авсан нь Ардчилсан намаас тодорсон хоёрхон эмэгтэй гишүүний нэг боллоо.
Н.Ган-Од 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намаас нэр дэвшиж 599 хүний санал авсан юм. Өмнөх сонгуулиар нэр дэвшигч, дуучин М.Нарантуяаг сошиал орчинд намнах ажиллагаа хийж байлаа.
Энэ удаад “Би Анужинг амлан авч нэрээ дэвшүүлнэ. Монгол төрийн босго өндөр байх ёстой.” гэж хэлээд сошиал орчинд олны хэл амд өртсөн юм.
Баянгол дүүрэгт бие даан нэрээ дэвшүүлэгч супер баатар П.Бүүвэйбаатар:
“Баатар хүн гэж эрх мэдэлтэнд үйлчилдэггүй, зөвхөн олны тусын тулд явдаг, тэднийгээ гэсэн сэтгэлтэй хүнийг баатар гэдэг. Тийм ч учраас би энэ хувцсаа өмсөөд ард түмэндээ өөрийгөө илэрхийлье гэж бодсон юм. Би бол нийгмийн баатар. Миний сонгуулийн сурталчилгаа 10 орчим сая төгрөгөөс л бүтсэн. Бодит байдал дээр сонгогчийн санал худалдаж авах гээгүй л бол тийм их мөнгө шаардлагагүй юм билээ.” гэж төсвөөс хулгай хийхгүй, бүлэглэлд орж дээрэм хийхгүй гэдгээ гүндүүгүй илэрхийлээд амжсан.
Түүнийг дэмжигчид “эр зоригтой, шантрахгүй” байхыг уриалж байлаа. Худал амлалт өгөхгүй, хэн нэгэнд таалагдах гэж хичээхгүй өөрийнхөөрөө байсны ачаар 13,06 хүний санал авч чадсан нь бие даагчийн хувьд чамлахааргүй амжилт гэж хэлж болно.
9. Баянгол дүүрэгт "Шинэ эвсэл"-ээс бие даан нэр дэвшигч Ц.Солонго
Зөвхөн Монголд харж болох бас нэгэн сонирхолтой сурталчилгаа. Коронавирусийн хөлд хорионоос үүдэн уйдаж буй хөршүүдээ хөгжөөхөөр гадны иргэд үлгэр, киноны баатрын дүрд хэрхэн хувирч буй талаар сонирхолтой мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ.
Баянгол дүүрэгт нэр “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигч Ц.Солонго-ыг бид супер баатар гэдгээр нь үргэлж дурсах болно.
Марвелийн Монгол скарлет маань 23,62 хүний санал авсан нь чамлахааргүй явдал байв. Зарим нэг хүн түүнийг "Сонгогчид нь 18-аас дээш насныхан гэдгийг менежер нь хэлж өгөхгүй дээ" гэцгээж байв.
Тэрээр өнгөрсөн 4 жилд ганцаардсан лавтай. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намд элсэж, төрөлх нутаг болох Увс аймгаас дэвшсэн.
Тэрээр яагаад энэ удаа тойргоо солихоор болсон бэ гэх сэтгүүлчийн асуултад “Одоо тэгээд хувь тавилан л юм даа” гэж үнэнээ өчсөн нь “тавилан юм даа” гэх үг трэнд болох үндэс болсон юм.
12,403 хүний санал буюу сонгогчдын 28.4 хувийн санал авч ялагдан Увсынхандаа хандан лайв хийхдээ “Энэ өдрөөс хойш миний дууг хэзээ ч битгий сонсоорой, нутагтаа дахиж хэзээ ч ирэхгүй” “гомдоллосон”.
"Одоо тэгээд тавилан л юм даа" урлагийн алтан тайзнаа тавтай морил.
Гавьяат нэр дэвшигчийн шагнал байдагсан бол гагцхүү тэднийхээ хичээл зүтгэлийг үнэлж, өгөхсөн.
Видео эх сурвалж: Mass media group
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
40
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|