A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
14
|
|
0
|
14
|
|
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
37
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 72 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 72 | |
|
Сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган өчигдөр болж Ерөнхий сайдаар улиран сонгогдсон У.Хүрэлсүхэд хандаж гишүүд санал хүсэлтээ илэрхийлсэн билээ.
Энэ үеэр АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргаар сонгогдсон С.Одонтуяа гишүүн:
“Эдийн засаг туйлын хүнд байна. Эхний таван сарын байдлаар төсвийн алдагдал 1 их наяд 4590 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ үед эдийн засаг-эдийн засаг-бас дахин эдийн засаг гэсэн томьёоллоор ажиллахгүй бол нөхцөл байдал улам хүндэрнэ. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнууд гэхэд ажилгүйдлийн тэтгэмжээ дийлэхгүй зогсоож байна. Эдийн засаг хүндэрсэн хоёр том шалтгаан бол нэгдүгээрт ковид-19, хоёрдугаарт засгийн газар эдийн засгийн буруу бодлого явуулсны уршиг.
Түүхий эдийн үнэ өссөн, татварын орлого нэмэгдэж байсан таатай үед маш их мөнгөөр тансаглаад эдийн засгаа хүндрүүлчихсэн. Үрэлгэн байдлаа засахгүй бол гаднаас мөнгө босгох боломж туйлын бага.
Засгийн газар нь тансаглаад байхаар шударга ёс байхгүй болж, иргэдийн бухимдал нэмэгдэж байна. Үүн дээр таныг анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Ковидтой ямар ч хамааралгүй буюу засгийн газар хариуцлагын тогтолцоогоо сайжруулаагүйгээс улс маань хар, саарал жагсаалтад орсон, УИХ-ын гишүүд оффшор, хар тамхи зөөсөн асуудалтай холбогдсон. Та цаашид хариуцлагын тогтолцоонд анхаарч ажиллах хэрэгтэй. Дарханы замыг засаж, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахгүй бол толгойтой чинь ярина гэж та хэлж байсан, толгойтой нь ярьсан уу эсвэл толгойг нь илээд оруулаад ирэв үү гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй.
Төр бол бүтээн байгуулалт хийдэггүй, ажлын байр бий болгодоггүй, баялаг бүтээдэггүй. Тиймээс хамгийн түрүүнд баялаг бүтээдэг аж ахуйн нэгжүүдээ нэн яаралтай дэмжих ёстой.” гэлээ
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
4
|
|
0
|
14
|
|
0
|
14
|
|
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
37
|
Daily poll
|