A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 102 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 102 | |
|
Дэлхийд өрсөлдөх зорилго тээж буй залуус нэгдэн шинэ үеийн хөрөнгө оруулагчдад зориулсан шинэ компаниа танилцуулах нээлтийн өдөрлөг энэ сарын 8-ны өдөр тохионо. Hedge Capital Management компани нь хөрөнгө оруулалт, сургалт, дундын оффисийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өөрсдийн үйл ажиллагаа болон цаашдын зорилго, хүсэл тэмүүллээ бидэнтэй хуваалцсаныг хүргэж байна.
- Компанийнхаа тухай товч танилцуулаач, анх ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
- Миний хувьд 8 жилийн хугацаанд форексийн арилжаанд оролцож байгаа. Тиймээс энэ forex болон хөрөнгийн зах дээр давуу тал, алдаа оноо зэрэг мэдлэгийг чамгүй хурааж туршлагажсан. Энэ жилээс өөрийн бизнесийн хамтрагчидтайгаа нийлэн Hedge Capital Management буюу хамгаалалттайгаар хөрөнгө оруулалтын менежментийн компаниа үүсгэн байгуулж байна. Бидний гол үйлчилгээний чиглэл бол хөрөнгө оруулалтын эрсдлийн менежмент хийж тухайн хөрөнгө оруулалтыг өсгөх юм. Бүрэлдэхүүнээ танилцуулбал, үйл ажиллагаа хариуцсан захирал, эрсдлийн менежер, IT хариуцсан захирал мөн хөрөнгө оруулалт хариуцсан захирал гэсэн бүтэцтэйгээр гараагаа эхлэж байна. Эндээс харахад манай баг бол салбар салбарын трейдэрүүдээс бүрдсэн байгаа. Бидфорекс, опцион, фьючерс зэрэг гадаад харилцааны олон төрлүүдийг санал болгодог.
- Форексоос гадна ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
- Хүмүүсийн дунд форекс гэхээр ганцхан зүйл гэсэн ташаа ойлголт байдаг. Харин хөрөнгийн зах зээл нь дотроо маш олон төрлүүдтэй. Сток, опцион, фьючерс, форекс зэрэг нэрлэж болно. Мэдээж хэрэг форекс нь эдгээр дундаа том зах зээл буюу өдрийн арилжааны хэмжээ нь таван триллион доллар байдаг. Манай сургалтуудын хувьд дээрх хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүдийг бүгдийг нь хамардаг.
Үүнээс гадна бид нэг хүсэл зорилготой залуусыг нэгтгэх дундын оффис нээж ажиллуулж байна. Ингэснээрээ хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийдэг залуус бие биенээсээ суралцах ач холбогдолтойгоос гадна манайхаас санал болгож байгаа сургалтуудад хямдралтай үнээр хамрагддаг. Оффис ашиглалтын хувьд бид компьютер зэрэг төхөөрөмжөөр хангахаас гадна тухайн хүн хүсвэл өөрийн зөөврийн компьютероо ашиглах боломжтой. Үүнээс гадна дундын оффист байх бүхий л зүйлсийг бид бүрдүүлсэн. Жишээлбэл, тохилог ширээ сандал, интернэт холболт, амралтын хэсэг, гал тогоо, алжаалаа тайлах задгай хэсэг буюу террас, сургалтын танхим, номын сан зэрэг байна.
Цаашдаа бид эндээ хувь хүний хөгжлийн сургалтууд, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна.
- Баг хамт олноо хэрхэн бүрдүүлсэн бэ? Хамтрагчдынхаа тухай товчхон дурдвал
- Манай багийн хувьд бид бүгдийн хүсэл сонирхол, зорилго нэг учраас аяандаа нэгдэх, хамтрах чиглэлдээ орсон залуус байгаа. Гол шалгуур нь туршлага бөгөөд манай багийн гишүүд 5-аас дээш жил арилжаанд оролцож байгаа мэргэжлийн трейдэрүүд байна.
- Форексийн зах зээлийн хувьд танай компанийг сонгох шалтгаануудыг дурдвал?
- Монгол бол яг энэ форексийн зах зээлийн хувьд арилжаанд оролцох хамгийн таатай бүсчлэлд ордог. Учир нь энэ зах зээл нь хоногийн 24 цагийн турш арилжаа хийгдэж байдгаас хамгийн идэвхитэй үе нь монголын цагаар өдрийн 3 цагаас шөнийн 00 цаг хүртэл байдаг. Тиймээс хүн ажлын хажуугаар хийх боломжтой тул мэдээж хэрэг илүү давуу талыг бий болгодог.
Энэ зах зээл дээр өдөрт дэлхий даяар зуун сая гаруй хүн арилжаанд оролцдог бөгөөд түрүүн хэлсэнчлэн 5 гаруй триллион долларын арилжаа хийгдэж байдаг нь эргээд маш том боломж юм. Амжилттай яваа трейдэрүүд Монголд олон байдаг. Харин дэлхийн хэмжээнд хүрч ажиллах, хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн, туршлагатай багтай компани гэвэл одоогийн байдлаар манайх байна.
- Өрсөлдөгч байгууллагуудаас ялгарах давуу тал?
- Форексийн зах зээлийн хувьд эрсдэл өндөртэй байдаг тул оролцогчид нь эрсдлийг даах бололцоотой байх шаардлагатай байдаг. Тиймээс ч энэ зах зээл дээр эрсдлээ даах хэмжээний арилжааны болон төв банкууд, пүүсүүд, улс орны засгийн газрын хэмжээнд оролцдог.
Бидний хувьд тэрхүү эрсдлийг өөрсдийн хуримтлуулсан туршлагаараа менежмент хийх бүрэн чадамжтай гэж үзэн цаашид дэлхийн хэмжээнд гарна гэсэн зорилготой байна.
- Forex-ийн сургалтад хамрагдсанаар хүмүүст ямар боломж нээгдэх вэ?
- Манайх онлайн, VIP, танхимийн гэсэн төрлөөр тухайн хүнд нь тусгайлан бэлдсэн хөтөлбөр санал болгож байна. Ингэхдээ анхан шатнаас эхлүүлээд гүнзгий шатны сургалтуудад хамрагдах боломжтой. Анхан шатны сургалт нь онолын хичээл 1 сар, демо данс дадлагын хичээл 1 сар буюу нийт 2 сарын хугацаанд төлөвлөгдсөн. Сургалтын төгсгөлд багшийн зөвшөөрөлтэйгээр бодит мөнгөөр арилжаанд оролцож болдог.
Биднийг сонгох бас нэг давуу тал нь манай сургалтын төгсгөлд манай шалгуурыг давах тохиолдолд бидэнтэй хамт ажиллах, хөрөнгө оруулалт авч арилжаа хийж өөрийгөө санхүүжүүлэх боломжоор хангадаг. Өөрөөр хэлбэл, манайхыг сонгосноор нэгдүгээрт, сургалтанд хамрагдаж бие даасан трейдэр болох, хоёрдугаарт ажлын байртай болох, гуравдугаарт хөрөнгө оруулалт татах боломжтой болох юм. Энэ нь манай компаниас хөрөнгө оруулалт авч ажиллах бололцоотой гэсэн үг.
- Форексийн арилжааг ажлынхаа хажуугаар хийх боломжтой гэсэн. Энэ талаар тодруулбал.
- Түрүүн хэлсэнчлэн арилжааг ажлын таван өдрийн 24 цагт дэлхийн хаанаас ч, аль ч цаг хугацаанд хийж ашиг олох боломжтой байдаг. Иймээс хүмүүс энэ зах зээлийг ихээр татагдаж арилжаанд ордог. Хугацааны хувьд баригдахгүй болохоор ажлын хажуугаар эсвэл ажлын бус цагаараа арилжаанд оролцох боломжтой.
- Forex-ийг луйвар гэх зэргээр ташаа ойлголт олны дунд нэг хэсэг тархсан шүүдээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
- Хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж, хувьцаа гэдэг ойлголт бол луйвар биш бөгөөд дэлхий даяараа үүнийг мэдэж байгаа. Дурдвал америкчууд, япончууд бол энэ зах зээлд идэвхитэй бүр мэргэжлийн түвшинд оролцоод ирсэн. Харин монголчуудын хувьд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, боловсрол дутуугаасаа болж мөнгөө их хэмжээгээр алдаж байна. Миний олж мэдсэнээр бол монголоос оролцогчид өнгөрсөн жилд 8 тэрбум төгрөг зах зээл дээр алдсан.
Зарим хүмүүс хөрөнгө оруулалтаа их хэмжээгээр оруулж богино хугацаанд ашиг олж өсгөх гэсэн зорилготой байдаг ч форекс зах зээлийн мэдлэг дутуугаас болж хохирол амсдаг. Тиймээс өөрт эрсдэлгүй хөрөнгө оруулалтаас эхэлж туршлага хуримтлуулсныхаа дараагаар зоригтой алхам хийх нь зөв. Ийм байдлаас болж олны дунд буруу ойлголт түгсэн.
Харин сургалтад сууснаар техник шинжилгээ хийх аргууд, арга барилд суралцдаг. Мөн дэлхийн зах зээлийн суурь судалгаа буюу макро эдийн засгийн мэдээллүүд, улс орнуудад үүсэж байгаа нөхцөл байдалд анализ хийж шийдвэр гаргах чадварыг суулгана. Дараагийн суух чадвар нь тухайн хувь хүн өөрийнхөө сэтгэлзүйг тогтортой байлгах дадлыг сурна. Манай сургалтад 18 нас хүрсэн хэн бүхэн хамрагдах боломжтой.
- Танай компанийг сонгох 3 том шалтгааныг хэлбэл?
- Сургалт, дундын оффисоос гадна бид хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Эдгээр нь хугацаанаасаа хамаараад өгөөжийн хувиуд нь өөр өөр байгаа. Манай багийн хувьд сард хамгийн багадаа 6-10 хувь, жилдээ 24 хувь хүртэлх ашиг олох боломжийг бүрдүүлсэн мэргэжлийн туршлагатай.
Үүнээс гадна бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан сургалт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай сургалтад хамрагдсанаар тухайн иргэн тодорхой хэмжээнд санхүүгийн хувьд хараат бус болох боломжийг олгоно гэсэн үг юм.
Цаашдын зорилт маань арилжааны платформ дээр суурилан арилжаа хийдэг робот хөгжүүлэх юм. Тиймээс бид Монголдоо төдийгүй дэлхийн түвшинд танигдах, хүлээн зөвшөөрөгдөх зорилготой.
- Цаг гарган ярилцсан та бүхэнд баярлалаа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|