• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    72   |  
0
 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвүүд хамтран Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулдаг "Аялал жуулчлалын төрөлжсөн сургалт"-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус сургалт нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой иргэд, залуус, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог, илүү өргөн хүрээг хамардаг.

Энэ сарын 21-24-ны хооронд зохион байгуулагдах тус сургалт:

  • Зочид буудал,
  • Зоогийн газрын удирдах ажилтан,
  • Тогооч,
  • Бартендер,
  • Бариста,
  • Зөөгч,
  • Зочин угтагч,
  • Өрөөний үйлчлэгч,
  • Хаалгач,
  • Ачаа зөөгч,
  • Хөтөч, тайлбарлагч,
  • Аяллын жолооч чиглэлээр мэргэшүүлэх ба БОАЖЯ-ны сертификат олгох аж.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ