A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 84 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 84 | |
|
Агуу санаа бүхэн амжилт дагуулдаггүй гэдэг. Гагцхүү тэр санаа хэрэгжүүлэгч хүний капиталаа зөв удирдан чиглүүлж, үргэлж хөгжүүлж, бүтээлч санааг нь дэмжиж байж гэмээн байгууллага амжилттай урагшилдаг. Тэгвэл япон улсын хүний нөөцийн менежментийн сайн туршлагаас суралцах, бизнесийнхээ тогтвортой хөгжлийг хангах, гадаад харилцаагаа тэлэхэд тань энэ сургалт тусална.
Тиймээс ч байгууллагынхаа хөгжил, дэвшлийн стратегийг оновчтой тодорхойлж, хүний нөөцийнхөө чадварыг тасралтгүй хөгжүүлж, урт хугацаанд тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллуулах замаар байгууллагаа амжилттай удирдах нь ажил олгогч бүрийн толгойн өвчин гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл Япон улсын хүний нөөцийн менежментийн туршлагыг судлах, бизнесийнхээ тогтвортой хөгжлийг хангаж, гадаад харилцаагаа тэлэхийг хүсвэл Японы AOTS байгууллага болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтран хэрэгжүүлдэг хөдөлмөрийн харилцаа ба хүний нөөцийн менежментийн хөтөлбөр болох ERHR2 сургалтанд хамрагдахыг урьж байна.
AOTS гэж юу вэ?
Дэлхийн эдийн засаг глобалчлагдаж, мэдээлэл технологийн дэвшлийн ачаар улс орнууд урьд хожид байгаагүйгээр харилцан хамааралтай болжээ. Хил хязгааргүй болж буй дэлхийд улс үндэстнүүдийн үйлдвэрлэл хамгийн том нөлөө үзүүлж буй.
AOTS нь дэлхийн улс орнуудын хүний нөөцийн мэргэжилтнүүд болон бизнесүүдийн харилцаа холбоог сайжруулж тэднийг холбох, чадваржуулах, эдийн засгийн хамтын хөгжилд хувь нэмэр оруулах, нөхөрсөг харилцаа бий болгохыг зорилгоор 1959 онд байгуулагдан өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Япон улсын AOTS байгууллага- Олон улсын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа болон тогтвортой түншлэлийн нийгэмлэг нь хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүдийг чадваржуулах, бизнесийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан олон улсын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг тэлэх замаар хүний нөөцийн хөгжлийг ханган ажилладаг институц юм.
Сонирхуулахад, цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор тус байгууллага энэ жилийн сургалтаа онлайнаар явуулж буйн дээр сургалтын төлбөрийг үлэмж хямдруулжээ.
Хугацаа:
2020 оны 12 дугаар сарын 17-аас 2021 оны 02 дугаар сарын 26. (Семинарын хугацаанд 18 онлайн лекц явуулна)
Сургалтанд хамрагдах хүний тоо: 21
Сургалтанд хамрагдах орнууд: Бангладеш, Камбодж, Фижи, Гана, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мексик, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Турк, Вьетнам
Сургалт явагдах хэл: Англи хэл ба Японоос Англи хэл дээр орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх ёстой.
Сургалтанд оролцогчдын материалыг Япон улс руу явуулах эцсийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр. Иймээс сургалтанд хамрагдах хүсэлтэй оролцогчид МАОЭНХ-нд сургалтанд хамрагдах материалуудаа 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 12.00 цаг гэхэд ирүүлсэн байх шаардлагатай болно.
Сургалтын зорилго: Энэхүү сургалтын зорилго нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хоорондын итгэлцлийн харилцааг бэхжүүлэхэд үндэслэсэн Хөдөлмөрийн харилцаа ба Хүний нөөцийн менежментийн үндсэн ойлголтуудыг тайлбарласан лекцүүдээр дамжуулан Японы хөдөлмөрийн харилцааны нөхцөл байдал, Японы хөдөлмөрийн харилцаа болон хүний нөөцийн менежментийн практик үйл ажиллагааны талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх зорилготой юм.
Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч:
Өөрийн компани / байгууллагадаа хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн чиглэлээр ажилладаг хүмүүс ба / эсвэл хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн чиглэлээр мэдлэгийг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэхийг хүсдэг хүний нөөцийн менежер / Хүний нөөцийн хэлтсийн дунд шатны менежерүүд эсвэл мэргэжилтнүүд.
Сургалтын төлбөр: 100 ам.доллар
Дэлгэрэнгүй мэдээллийг: МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргалтай холбогдож авна уу.
Холбогдох дугаар: 94091854
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|