• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    98   |  
0

Дэлхийн хөгжиж буй 90 гаруй улсад зохион байгуулагддаг гарааны бизнесүүдийн шилдгийг шалгаруулах “Seedstars World Competition 2020/21” тэмцээний Монгол дахь Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 10 сарын 31-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. 

“Seedstars” тэмцээн нь технологид суурилсан гарааны бизнесүүдийг хөрөнгө оруулалт авахад нь бэлтгэх, олон улсын хөрөнгө оруулагчид, менторуудтай холбогдох боломжийг олгодoг бөгөөд сүүлийн шатанд шалгарсан шилдэг гарааны бизнес 500,000 ам. доллар хүртэлх хөрөнгө оруулалт авах боломжтой юм.

Тус тэмцээн нь үндэсний, бүсийн, олон улсын гэсэн гурван үе шаттайгаар явагддаг ба Монгол Улс дахь үндэсний шилдгийг тодруулах тэмцээнийг “Стартап маркетинг спэйс” төв албан ёсны эрхтэйгээр 3 дах жилдээ зохион байгуулж, Монгол улсаасаа технологийн гарааны бизнесүүдийг олон улсад гаргахад дэмжин ажиллаж байна. 

Энэ удаагийн тэмцээнд “tomyo” боловсролын платформ, “onefit” фитнесийн цогц үйлчилгээний аппликейшн, “Дижитал кредит” зээлийн цахим маркет, “Crowd asset” Монголын анхны олон нийтийн санхүүжилтийн платформ, “odo shop” онлайн худалдааны аппликейшн зэрэг 5 гарааны бизнес өрсөлдөж, шалгарсан нэг компани бүсийн шатанд Төв Ази, Зүүн Европын орнуудын шилдгүүдтэй өрсөлдөх юм.

Тэмцээн 2020 оны 10 сарын 31-нд 14:00 цагаас Стартап Маркетинг Спэйс төвд зохион байгуулагдах ба SMS-Startup Marketing Space хуудсаар шууд дамжуулагдана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 7577 6777

Фэйсбүүк: SMS-Startup Marketing Space

Вэбсайт: www.seedstarsworld.com/

TAGS





Холбоотой санал болгох мэдээ