• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0

Та ямар мөөмтэй вэ? Хамгийн гоё мөөм гэж ямар мөөмийг хэлэх вэ?  

Бидний хариулт бол ХАМГИЙН ГОЁ МӨӨМ бол ЭРҮҮЛ МӨӨМ.  

Дэлхийн хөхний хавдрын эсрэг өдрийг тохиолдуулан Монголд анх удаа эрүүл мөөмний төлөө уриатайгаар МӨӨМ арга хэмжээг 11-р сарын 7-ны бямба гарагт 10 цагаас Corporate convention center-т зохион байгуулах гэж байна.  

Монгол улсад эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хавдрын 4-т хөхний хорт хавдар ордог ба оношлогдож байгаа хавдрын 65 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Мөн  манай оронд  хавдрын дундаж нас залуу буюу 35-50 насанд тохиолдол хамгийн их байгаа нь барууны орныхтой харьцуулахад залуу байна. Хожуу үедээ оношлогдож байгаатай холбоотой хөх хадгалах мэс засал бага хийгдэж байгаа буюу хөхөө авахуулах мэс засал их байна. 

 
 
 

Ээж, эмэгтэйчүүүд өөрсдийн хамгийн чухал эрхтэнүүдийн нэг болох хөхөнд анхаарах, арчлах, хөхний эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаатай холбоотой.

Хөхний хавдараас урьдчилан сэргийлэх арга болоод хөхний талаарх өөр бусад мэдлэг мэдээлэл дутуугаас болж мөн өдөр тутмын завгүй амьдралын хэв маягаас болж эмэгтэйчүүд эрүүл мэндийн энэ чухал асуудалд хойрго хандсаар байна.  

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар хөхний эрүүл мэнд, зөв арчилгааны талаарх бодит үнэн мэдээллийг мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд өгч, хорт хавдар туссан ч даван туулж яваа гайхалтай эмэгтэйн илтгэл яриаг хүргэж олон зуун эмэгтэйд мэдлэг түгээж энэ өвчнөөс сэргийлэх арга замыг зааж өгөх юм. Түүнчлэн СТА, жүжигчин Г.Ундармаа тус арга хэмжээний зочин илчтгэгчээр оролцох юм байна.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ