• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0

Техник технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн өсөн нэмэгдэх хэрэгцээгээ хялбар аргаар хангах хүсэлтэй болсон нь нууц биш. Ном бол ертөнцийг харах цонх мөн. Гэвч өнөөгийн завгүй амьдралд хэмнэлд номын хуудас эргүүлж, ертөнцийг тольдон суух зав хомс болжээ. 

Энэ тал дээр нэгэн шинэ шийдлийг бид танд санал болгож байгаа нь  аудио ном юм. Аудио номын тусламжтайгаар та өөрийн мэдэлгүй урсан өнгөрөх сул цагийг үнэ цэнэтэй мэдлэг болгож, зам дээр түгжирч явахдаа ч номоо үргэлжлүүлэх боломж бий болдог.

Номын дэлгүүр орох цаг гарахгүй байна уу? Ном шимтэн унших цаг олохгүй байна уу? Ая тухаа олж чадахгүй байна уу? Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх нэг шийдэл бол аудио ном. Ном сонсох нь маш олон давуу талтай ба зарим бүтээлийг уншсанаас илүүтэй сонсох нь хүний сэтгэлд гүн хүрдэг. Учир нь хүн уншиж сурахаас өмнө сонсч мэдээлэл авах дадал суусан байдаг. Монголын болон дэлхийн уран бүтээлчдийн шилдэг ном, зохиолын аудио хувилбарыг эх хэл дээрээ сонсох боломжийг Mplus аппликейшн бидэнд олгож буйг онцолж байна.  

Мplus гэж юу вэ?

Mplus нь Монголын болон дэлхийн шилдэг бүтээлүүдийг хамгийн оновчтой, үр дүнтэй мөн хялбар аргаар уншигч, сонсогчдод хүргэдэг цахим ном, аудио ном болон подкастыг нэгтгэсэн гар утасны аппликейшн юм. Монгол хэл дээрх мянга мянган оюуны бүтээлийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр цаг хугацаа, орон зайг үл хамааран танд хүргэнэ. Тус аппликейшн нь 2018 оны 5-р сард нээлтээ хийснээс хойш өдгөө 200 мянга гаруй хэрэглэгчтэй болж, номын хорхойтнуудын сайшаалыг хүртээд байна. Та хэрэглэж амжаагүй байгаа хүмүүсийн нэг нь бол яг одоо гар утсан дээрээ суулгаад туршаад үзээрэй.

Онцлог, давуу тал

Одоогоор нийт 4000 гаруй подкаст, 500 гаруй цахим ном, 100 гаруй аудио ном Mplus аппликейшнд байршсан ба өдөр бүр шинэ уран бүтээл зохиогчийн албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчиддээ хүргэсээр байна. Та өөрийн хүссэн бүтээлээ интернеттэй үед өөрийн төхөөрөмж дээрээ татан аваад, нэгэнт татан авсан бүтээлүүдээ интернетгүй үед ч унших, сонсох боломжтой. 

Түүнчлэн бүртгэлтэй хэрэглэгчид дурын гурван төхөөрөмждөө нэвтэрч болох давуу талтай. Аппликейшний хувьд хэрэглэхэд хялбар, ойлгомжтой ба та хэзээ уншиж байгаагаасаа шалтгаалан дэлгэцийн дэвсгэр өнгийг тааруулах, үсгийн хэмжээг томруулах мөн уншиж буй хэсгээ тэмдэглэн үлдээх боломжтой. Үүнээс дүгнээд үзвэл энгийн хэвлэмэл номтой харьцуулахад үнэ өртгийн хувьд хямд, хэмжээ, оврын хувьд авсаархан, хаана ч хэзээ ч унших, сонсох бүрэн боломжтойгоороо давуу талтай юм.

Онцлох бүтээл

Зохиолч Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт нарын "Ногоон нүдэн лам" ном нь хэвлэлтэд гарснаасаа хойш эрэлттэй номуудын эгнээг тэргүүлж, Монголд хамгийн их хувь борлуулагдсан номоор шалгарсан. Энэ шилдэг бүтээл нь аудио хэлбэрээр Mplus аппликейшнд 10-р сарын 19-ний өдөр байршсан ба нээлтээ хийсэн өдрөө л зуу зуун  хувь борлогдсон нь Монголчуудын аудио номын хэрэглээ хичнээн өргөн байгааг илтгэж байна. Уг аудио номын хувьд, хөгжмийг Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын "Хутагтын сахиус" бүтээлээс албан ёсны эрхтэйгээр ашиглаж, Баасан ламын уянгалаг хоолойг уртын дуучин Б.Цэрэндагва дуулж дүрийг улам амилуулсан бол найруулагчаар Д.Баярнэмэх, дуу оруулагч Б.Дархансүх номыг уншиж бүхэлдээ чанартай бүтээл болсон гэхэд болно.

Аудио номын дээж нь Mplus-ийн Youtube сувагт тавигдсан ба 100 мянга гаруй хэрэглэгчийн хандалтыг авч, олон сайшаал, сэтгэгдлийг цуглуулжээ. Ташрамд сонирхуулахад зохиолч Ц.Оюунгэрэл энэхүү аудио номын борлуулалтын орлогоос “Жорлонгоо өөрчилье” төсөлд хандивлахаар төлөвлөж байгаа аж.

Mplus санд орсон 100 гаруй аудио номын бүтээлүүдээс харвал тун дажгүй сор болсон бүтээлүүд нэгдэж чаджээ. Үүнээс дурьдвал:

  • Утгын чимэг өгүүллэгийн түүврүүд 5 боть,  
  • Монголчууд цахим түүх 4 CD,  
  • Б.Сарантуяагийн “Сорхугтани” роман,  
  • А.Пүрэвмаагийн “Сахиусан тэнгэрүүд”, “Манго жимстэй цай”, “Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ?”, “Сайн уу, найз минь”
  • Олон улсын бестселлер Эд Катмул “Бүтээлч Инк”, Масажи Ишикава “Харанхуй дахь гол”, “Том мөрөөдөл”,Эми Чуа “Бар ээж”, Харуки Мураками “Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа”  
  •  Нобелийн шагналт Хятадын зохиолч Мо Янийн “Улаан шиш”
  • Т.Бум-Эрдэнийн “Өнөөх”, Дотроосоо”  
  •  Ж.Нэргүйн орчуулснаар Оссендовский “Хүн, араатан, бурхад”

Цаашид...

Хэдийгээр Монгол улсын хэмжээнд урьд өмнө нь цөөн тоогоор аудио ном бүтээгддэг байсан ч сонголт тийм ч их биш, хаанаас, яаж авах нь тодорхойгүй байлаа. Харин Mplus аппликейшн нь энэ асуудлыг технологийн хөгжүүлэлтээр шийдээд зогсохгүй цаашдаа Монголын аудио номын хамгийн том сан болно гэдгээ хэд хэдэн арга хэмжээний үеэр зарласан.

Түүнчлэн хэрэглэгчдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор уншлагын программаа сайжруулсаар байгаа ба цахим уншлагын давуу талыг олон нийтэд хүргэхийг зорьж байна. Цаашид, номоос хайлт хийх, ишлэл хуулж хадгалах, уншлагын явц болон амжилтаа хянах, номын тэмдэглэл хөтлөх, уншиж буй номоо бусадтай хуваалцах түүнчлэн орчуулга хийх зэрэг үйлдлүүд нэмэгдэх тухай бас дурдагдсан. 

Mplus-ийн хамт олон технологийн давуу талыг ашиглан Монголын нийт иргэд дунд оюуны бүтээлийн эргэлтийг нэмэгдүүлэх, уншигчдын оюуны дархлааг дэмжих зорилготойгоор хичээнгүйлэн ажиллаж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ