• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    101   |  
0

Хэрэв Будда дэлхийд эргэж ирвэл, “Тэр ногоон байх байсан” (if Buddha returned to this world, “Buddha would be green”) нэртэй шинэ номоо Далай лам саяхан олны хүртээл болгосон юм. Үүгээр дамжуулан дэлхийн удирдагчдад хандан олон тэрбум хүн хийгээд амьтдын амьдралд аюул учруулаад буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэн яаралтай, дорвитой арга хэмжээ авахыг The guardian-д ярилцлага өгөхдөө уриаллаа.

Тэрээр “дэлхийн дулаарал нь гол горхи татарч, хатаж хэмжээнд удахгүй хүрнэ, цэр цагт Төвд Афганистан шиг л болно”, өндөрлөг газрын уснаас хамааралтай дор хаяж тэрбум гаруй хүнд аюул нүүрлэнэ. Тэрээр Хятадын засгийн газрын шахалтаас үүдэн сүүлийн 6 жил Төвдөөс гараагүй тэрээр  цар тахлаас үүдэн дэлхий өнцөг булан бүрээс зорих ирэх, жуулчин, сүсэгтэн олны хөл татарсан энэ үед Zoom ашиглан шавь, сүсэгтнүүдтэйгээ холбоо барьж байгаа гэнэ.

2011 онд улс төрийн шахалтаас үүдэн Төвдийг Хятадаас тусгаарлах эрх чөлөөний тэмцлийн удирдагчийн үүргээсээ чөлөөлөгдсөн бөгөөд түүнийхээр сүүлийн үед “байгаль орчин, цаг уурын өөрчлөлт” түүний хувьд нэн тэргүүний асуудал болоод буй.

Тэрээр цар тахлаас үүдэн 2021 оны арваннэгдүгээр сар хүртэл хойшлогдсон НҮБ-ын "COP26 уур амьсгалын өөрчлөлтийн" чуулганд дэлхийн удирдагчид идэвхтэй оролцож, Парисын хэлэлцээрт нэгдэн дорвитой ажлууд хийнэ гэдэг итгэж байгаагаа илэрхийлсэн юм. 

НҮБ энэ асуудалд илүү их хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байна. Томоохон гүрнүүд байгаль орчны асуудалд үлүү их хандуулах цаг болсон.  Дайн, самууны зэр зэвсэг бүтээхэд байгалийн нөөцөө шавхаж байгаа улсуудад хандан эдгээр нөөцийг арвилан хэмнэхийг уриаллаа.

Нас сүүдэр 85 гарсан ч гэлээ хошин зангаа гээгээгүй тэрээр дэлхийн удирдагчдад байгаль орчны асуудлыг нэн чухал гэдгийг хэрхэн ойлгуулах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад "бүгдийг нь нэг өрөөнд цоожлоод уур амьсгалын өөрчлөлт гэж юу болохыг дэлхийд юу болоод байгаад ойлготол нүүрс хүчлийн хийгээр утах болно" хэмээн нуг нуг хийн инээж байлаа.

Далай лам өөрөө уур амьсгалын энэ өөрчлөлттэй тэмцэхээр мод олноор тарих дуртай гэсэн юм. Мөн 1965 оноос хойш цагаан хоолтон болсон тэрээр дэлхий нийтээрээ махны хэрэглээнээсээ татгалзууштай гэж зөвлөлөө.

Түүнчлэн дэлхийн дулааралтай тэмцэхэд хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсрол ба нигүүлсэлийн үзэл санааг дэлгэрүүлэх юм гэв. 

Далай лам: Дэлхийн 7 тэрбум хүн хийгээд ертөнцийн бүхий л юмсыг хоорондоо холбоотой нэгэн бүхэл гэсэн санааг түгээдэг нэгэн.

“Бидний туулж байгаа бүхий л шаналал бол миний улс үндэстэн, бидний шашин, тэдний улс, тэдний шашин гэж өөрсдийгөө аливаа зүйлээс хэт ангилан, ондоошуулснаас үүдэлтэй. Үүнээс болж дэлхийн хаа нэгтээ жлс төрийн эрх ашиг, шашин, иргэншил хоорондын мөргөлдөөн үүссээр байна. Байгаль, дэлхий, хүн төрөлхтөн бид бүгд нэгэн бүхэл билээ гэж хэлээд бид ч ялгаагүй ч Хятадтай нэгэн бүхэл гэлээ.

Далай лам одоогоор хойд дүрээ хэрхэн зарлах төдийгүй, 15 дугаар залгамжлагчийг тодруулах эсэхээ ч мэдэгдээгүй байгаа ч өнгөрсөн хугацаанд өөрөө сүүлчийн Далай лам байх өнгө аяс бүхий үзэл санааг санааг илэрхийлж байсан ч эцсийн шийдийг бусдад үлдээнэ гэв.

Тэрээр цар тахлын тухайд дараах зүйлийг захисан юм. Хэрэв даван туулах арга зам байвал олдох аваас санаа зовохын хэрэг юун.. Хэрэв байхгүй бол тэр л биз хэтэрхий их санаа зовоож яах юм хэмээн Энэтхэгийн нэгэн мэргэн үгийг эш татсан байна.

Эх сурвалж:  Theguardian.com

TAGS





Холбоотой санал болгох мэдээ