• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0
 

Монгол улс анх удаа бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжсэн энэ үед төр хувийн хэвшлийн олон байгууллага хязгаарлагдмал хүрээнд болон зайнаас ажиллах new normal чиг хандлага түгэж, иргэд ч үүнд дасан зохицож эхэллээ.  

МҮХАҮТ-ийн хийсэн судалгаагаар энэ хугацаанд нийт бизнес эрхлэгчдийн 66 хувийн  үйл ажиллагаа бүрэн зогссон бол, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байгаа бол 10 хувь нь зайнаас ажиллаж, ердөө 2 хувь хэвийн ажиллаж буй аж.

Нөгөөтэйгүүр сорилтот энэ цаг үед нийгэмд тулгамдаж буй  асуудлыг өөр өнцгөөс харж, шийдэл эрэлхийлж, шинийг сэтгэж байгаа старт ап-уудыг энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулж байна.

IGeree-Ажилчдынхаа бүтээмжийг ухаалгаар хэмж+итгэлцэл дүүрэн ажилла

Ажилчдаа зайнаас ажиллуулж буй байгууллагуудын хувьд онцгой нөхцөл байдлын үед ажлын үр дүн, үйл явцыг үнэлэх журамгүй байгаа нь багагүй сорилт болж буй. Тэгвэл  нэгдсэн менежментийн дор ажилчдаа гэрээсээ бүтээмжтэй ажиллуулах, гүйцэтгэлд хяналт тавихад туслах, мэргэжлийн хуульчдын боловсруулсан “Зайнаас ажиллах журам”-ыг эрх зүйн цогц үйлчилгээ үзүүлдэг iGeree платформ байгууллагуудад санал болгож эхэлжээ. Ингэснээр байгууллагууд хийгээд ажилтнуудад тулгамдаад буй олон бүрхэг асуудлыг ганц товшилтоор шийдэж боломжтой болжээ. 

Та хуульч хөлслөхгүйгээр, ердөө тус сайт руу хандан бэлэн загварууд дээр байгууллагынхаа албан тоот, салбарын онцлог бүхий өөрчлөлтүүдийг нэмж угсраад зайнаас ажиллах дотоод журмаа татаж авна. Глобал компаниудын хувьд зайнаас ажиллах журмыг зөвхөн цар тахлын үе төдийгүй гадаад болон дотоодоос гэрээт ажилтан хөлслөх, ажилтан өвдсөн эсвэл гэрээсээ ажиллуулахад хөдөлмөрийн гэрээнд тусгадаг бол өдгөө жишиг ийн манайх нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирнэ.

Давуу тал:

  • Ажилтныхаа үр бүтээмжийг үнэлж чадна,
  • Тохиромжтой, уян хатан ажлыг цагийг бий болгоно,
  • Ажилтнуудын ажлын төлөвлөгөө болон төлөвлөгөөний биелэлтэд ажил олгогч хяналт тавих тавьж, шаардлага гарсан тохиолдолд зохион байгуулалтад шуурхай орж, нэгдсэн менежментээр ажиллах боломжтой,
  • Зайнаас ажиллахад ажилтан болон ажил олгогчийн нөхцөл байдлыг харгалзан, ямар менежментээр ажиллах нь илүү үр дүнтэй болохыг тодорхойлсон.

Холбоо барих: iGeree.mn эсвэл 77330049 утсаар холбоо барина уу.

Odo shop- Одоо, Ойрхон, Онгорхой

Орон даяар 1000 гаруй салбартай 230 гаруй хүнсний дэлгүүр odo shop онлайн дэлгүүрт нэгджээ. дэлгүүрээс онлайн худалдан авалт хийж гэрээсээ 1500 метр доторх хүссэн бараагаа хүргүүлэн авах боломжтойгоос гадна бараагаа буцаах боломжтой. Хүнсний дэлгүүрүүд Odo Shop-т бүртгүүлснээр хамгаалах хамгаалалтын хувцас үнэгүй хүргүүлж авах байна. 

Энд дарж нэвтэрнэ үү. 

#Гэрээсээ-Ажиллая, Хөгжье, Төлөвлөе

Хөл хорионы үеэр гэрээсээ ажиллах горимд бүх нийтээрээ шилжсэнтэй холбоотой бизнесүүдийн хувьд үйл ажиллагаагаа цахим горимд шилжүүлэх, ажилчдын хувьд гэрээсээ үр бүтээлтэйгээр ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай нүүр тулж байна.  

Цар тахлын үеийн хямралыг амжилттайгаар даван туулж, ур чадвар, мэдлэг, туршлага хуваалцах зорилгоор “Стартап Маркетинг Спэйс”  #ГЭРЭЭСЭЭ - онлайн хөтөлбөрийг эхлүүлжээ.

Энэхүү хөтөлбөр нь 

  • Хөл хорионы үед хувь хүн болон бизнес эрхлэгчдийг зайнаас дэмжих,
  • Идэвхжүүлэх,
  • Хөл хорионы үед хэт их стресс, цочролд өртөлгүйгээр сорилтуудыг бүтээмжтэйгээр даван туулахад дэмжлэг үзүүлэх бодит практик суурилсан.

Тус хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоос дээр дарж авна уу.

Lingors-Xreading-Урам зоригтойгоор унш, уралд, урагшил

Дүрэм нухаад, үг цээжлээд хэдэн зуун бичлэг, кино үзээд англи хэл тань сайжрахгүй байна уу? Тэгвэл өдөр бүр ном унших, сонсох дадлыг бий болгох замаар урам зориг дүүрэн, бүтээлчээр хэл сурах аргачлалыг Extensive Reading гэнэ.

Лингорс нь Xreading цахим номын сангийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж  англи хэл сурах, түвшингээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүрд өөрт тохирсон уран зохиол болон академик ном унших замаар хэлээ ахисан түвшинд хүргэх боломжийг бүрдүүлжээ.

Нийт 7 удаагийн уншлагын марафон зохион байгуулсан бөгөөд энэ удаа орон даяар зохион байгуулж буй "Багийн марафон"-д 400 багийн 2000 гаруй оролцогч хөл хориог хэлээ сайжруулах боломж болгож байна.

Xreading-ийн давуу тал:

  • Дүрмийн мэдлэг, үсгийн сан, холбоос үгийн хэрэглээ зэрэг бичгийн чадвар сайжрахаас гадна англиар сэтгэж, урамтай сурна.
  • Номоо уншиж, сонсож дуусаад дүгнэлт асуултанд хариулж, сэтгэгдэл дүгнэлтээ бичдэг тул таны унших, сонсох, бичих чадварыг  зэрэг сайжруулна.
  • Xreading цахим номын сан нь анхан шатнаас гүнзгий шат хүртэлх 1-14 түвшинд мөн бүх насны хүнд тохирох 1000 гаруй номтой.
  • Oлон улсын нэр хүнд бүхий 21 хэвлэлийн компани номоо нийлүүлж байгаа бөгөөд хэвлэлийн компани болоод номын тоо тасралтгүй нэмэгддэг.
  • Бямба гараг бүр зохиогддог "Англи хэлийг хашраацгаая" номын клубд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор авна уу. 

Монгол шим

Хөл хорионы үед Монголынхоо хөрсөнд ургасан органик ногоо, жимс, махан махан бүтээгдэхүүн, эко хүнсийг хүнсээр дархлаагаа дэмжихийг хүсвэл mongolshim.mn онлайн хүнсний дэлгүүрээс цуглуулаад гэртээ хүргүүлэн аваарай.  

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж сонирхоно уу.

Давуу тал:

  • Бүтээгдэхүүнийг шинээр нь хэрэглэх нь илүү витаминлаг бөгөөд амттай,
  • Таны захиалсан хүнс хэнээс, хаанаас ирсэн зэрэг гарал үүслийг мэдэх боломжтой,
  • Дэлгүүр хэсэх цагаа хэмжэж, хөл хорионы үед өөрийнхөө болоод гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангана.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ