• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0
 

Японы AOTS байгууллага болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтран “Ажил олгогч эздийн байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг “Ажил олгогч эздийн байгууллагын удирдлагын түвшний менежерүүд болон өмнө Япон улсад сургалтад хамрагдаж байсан хүмүүст зориулсан сургалт (EREF2)” сэдэвт сургалтад урьж байна.

Сургалт эхлэх хугацаа: 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр

Дуусах хугацаа: 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

Сургалт явагдах байршил: Сургалт онлайнаар явагдана.

Сургалтанд хамрагдах хүний тоо: 19

Сургалтанд хамрагдах орнууд: Бангладеш, Камбодж, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мексик, Монгол, Мьянмар, Непал, Пакистан, Филиппин, Шри-Ланк, Өмнөд Африк, Тайланд, Турк, Вьетнам

Сургалт явагдах хэл: Англи хэл болон Японоос Англи хэл рүү орчуулгатай явагдана. Иймд англи хэлний мэдлэг дундаас дээш түвшинд байх хэрэгтэй.

Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүсийн материалыг Япон улс руу илгээх эцсийн хугацаа: 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

Сургалтын зорилго: Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр томоохон маргаантай байгаа орнуудын ажил олгогчдын байгууллагын удирдлагуудад зориулагдсан болно. Уг сургалтаар оролцогчдод хамгийн сүүлийн үеийн Японы хөдөлмөрийн нөхцөл байдлын талаарх ойлголт, Японы бизнес эрхлэгчдийн эдийн засгийн мэдээлэл, энэ чиглэлийн мэдлэгээ шинэчлэх, гүнзгийрүүлэх мөн Япон дахь хөдөлмөрийн харилцаа (IR) ба хүний нөөцийн менежмент (HRM)-ийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэнэ.

Сургалтанд хамрагдах зорилтот оролцогч:

(1) Ажил олгогч эздийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож буй удирдлагын түвшний менежерүүд (менежерүүд эсвэл мэргэжилтнүүд), хөдөлмөрийн харилцааны асуудлыг хариуцсан, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр өөрийн улс болон өөрийн компанийн танилцуулга хийх боломжтой байх

(2) NICC богино хугацааны хөтөлбөрт хамрагдагсад, эсвэл AOTS / HIDA –ийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хөдөлмөрийн харилцаа эсвэл хүний нөөцийн сургалтад хамрагдаж байсан хүмүүс хамрагдана. Мөн хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн асуудлыг хариуцан ажилладаг хүмүүс хамрагдана.

Сургалтын төлбөр: 100 ам.доллар

Дэлгэрэнгүй мэдээллийг МАОЭНХ-ны Ерөнхий зохицуулалтын газрын 94091854  дугаарын утаснаас авна уу.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ