• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    98   |  
0
 

Дэлхий нийтийг хамарсан цар тахал өдгөө  90 сая 688 мянган хүнийг өвчлүүлж, 1,94 сая хүний амь насыг авч одлоо. Харин дотоодод батлагдсан тохиолдол хэдийн 1,400 давж Улаанбаатар халдварын голомт болсон энэ үед гадуур явсан бол гэртээ вирус тээж харихгүй гэх баталгаа үлдсэнгүй. 

Хүн төрөлхтөн эрүүл мэнд төдийгүй, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулгарч багагүй хугацааг үдлээ. Энэ үед олон салбар харилцагчийнхаа эрүүл, аюулгүй байдалд анхаарсан бизнесийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлсээр байна. 

Нэгэн жишээ дурдахад даатгалын салбарт гэхэд дэлхийн зах зээлд танигдсан компаниуд үүсээд буй нөхцөл байдалд уялдуулан даатгуулагч халдвар авах эрсдэл үүсвэл эмчилгээ, тусгаарлалтын зардлыг хариуцах, амь насанд нь эрсдэл учирвал ар гэрт нь нөхөн төлбөр олгох, даатгалын хугацаанд эрсдэл учраагүй бол даатгуулагчдынхаа мөнгийг  буцаан олгох зэрэг бүтээгдэхүүнүүдийг дурдаж болно. 

Үүнийг дагаад хэрэглэгчид эрүүл мэнддээ урьд хожид байгаагүйгээр анхаарах болж эрүүл мэнд, эрсдэлийн даатгалын үйлчилгээнд хамрагдахын ач холбогдлыг улам бүр ойлгох болов. Сонирхуулахад, “Миг даатгал” компани хүндрэлийн үед ашиг олох бус хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, санхүүгийн байдалд бодит дэмжлэг үзүүлэхээр  эрсдэл учраагүй буюу нөхөн төлбөр аваагүй харилцагчдадаа даатгуулсан мөнгийг нь буцаан олгох нөхцөлтэй онцлох үйлчилгээг салбартаа анхдагч нь болж нэвтрүүлжээ .  

Та коронавирусийн үед нэвтэрүүлсэн “Вакцин” даатгалд яагаад хамрагдах ёстой вэ?

● Орлого тасарсан хугацаанд таныг санхүүгийн хүндрэлээс аварна

Коронавирусийн халдвар авах эрсдэл үүсэхэд эмчилгээ, тусгаарлалтын үе гээд удаан хугацаанд орлого тасалдах, ажилдаа эргэж орох хүртэлх эрсдэлийг тус даатгалд хамрагдсанаар хүндрэлгүй даван туулах, гэр бүлдээ санхүүгийн баталгаа бүрдүүлж өгөх боломжийг бүрдүүлнэ.

Тодруулбал, 40,000, 80,000, 130,0000 төгрөгөөр даатгуулах боломжтой бөгөөд хураамжаас хамааран 6,000,000, 12,000,000, 30,000,000 төгрөг  хүртэлх нөхөн төлбөр авах боломжтой аж.

● Танд эрсдэл учраагүй буюу нөхөн төлбөр аваагүй бол мөнгөө буцаан авна

Даатгуулсан хугацаанд халдвар, хамгааллын дэглэмээ чандлан сахиж хариуцлагатай байж коронавирусын халдвар аваагүй хэрэглэгчид даатгалын төлсөн хураамжийн 80 хүртэлх хүвийг буцаан авах боломжтой. Жишээ нь: (40.000₮ /100)*80 хувь  болох 32.000₮

Энэхүү хувийг тодорхой илэрхийлэх боломжгүй бөгөөд нийт даатгуулсан хүмүүсээс хэдэн хувь нь нөхөн төлбөр авсан болохоос хамааран хураамжийн буцаан олгох хувь тодорхой болно.

Давуу тал

● Хүний оролцоогүй, 100 хувь цахимаар даатгуулах боломжтой

Энэхүү даатгал нь 100 хувь хүний оролцоогүй, төлбөр тооцоо, гэрээг бүгдийг фэйсбүүкээр дамжуулан зайнаас хийх боломжтой даатгал юм.

● Нөхөн төлбөр хэзээ орохыг утаснаасаа мэдэх боломжтой

Миг даатгал ХХК нь даатгалын салбарт анх удаа нөхөн төлбөрийн явц шалгах платформыг бүтээжээ.  

Ингэснээр та оффис зүглэх эсвэл оператор руу утасдахгүйгээр фэйсбүүк болон цахим хуудаснаас өөрийн бүртгэлийн дугаараа оруулан нөхөн төлбөрийн дүн болон орох хугацааг нь харах боломжтой аж.

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. 

Даатгуулах бол энд дарна уу

#Коронагаасхамтдаасэргийлье

#Чухалбүнээ…..  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ