• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    78   |  
0

Японы AOTS байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажил олгогчид болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн менежментийн ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан онлайнаар зохион байгуулсаар буй билээ.

Тэгвэл энэ удаад манай улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Ажилтнуудад гүйцэтгэлд тулгуурлан цалин хөлсийг олгох” заалт нэмэгдэж буйтай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийг шинэ тогтолцоонд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоо” сэдвээр  сургалт зохион байгуулах гэж байна. 

Та тус сургалтад хамрагдсанаар Япон улсын туршлагаас суралцахаас гадна өөрийн байгууллагад цалин хөлсийг тооцож олгох талаарх шинэлэг арга барилыг нэвтрүүлж ажилтнуудынхаа ойлголт, хандлагыг дээшлүүлэх боломжтой.

Япон улсад зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Prime Consaltunt Co.,Ltd” ХХК-ийн ерөнхийлөгч Kikuya Hiroyuki тус сургалтыг орно.  

Хэзээ: 2021 оны гуравдугаар сарын 16-18-ны хооронд онлайнаар явагдах бөгөөд бүртгэл гуравдугаар сарын 10 хүртэл явагдана.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаарууд руу холбоо бариарай.  94091854, 88929216, 85113290

TAGS





Холбоотой санал болгох мэдээ