A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|
![]() ![]() | |||||
|
![]() ![]() |
|
Хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал-Стандарт чанарын баталгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС дээр зохион байгууллаа.
“Дэлхийн хүнсний өдөр”-ийг дэлхийн 150 улс 44 дэх жилдээ, Монгол Улс 23 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд уг өдрийн тохиолдуулан зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлыг 9 дэх жилдээ хийлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Хүнсний аюулгүй байдал нь хүн бүрийн эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалж, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангахад хамгийн чухал суурь тулгуур болдог билээ. Олон улсын болон үндэсний стандарт, чанарын баталгааны тогтолцоог зөв хэрэгжүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хамтын хүч, нэгдсэн үйл ажиллагаа нь цаашдын амжилтын үндэс болно гэж үзэж байна. Иймээс хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахад оюутан, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийг үнэлж, төрийн бодлого, шийдвэрийг шинжлэх ухаанд тулгуурлан хэрэгжүүлэх, салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход чухал ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Чинюн Дао оролцон мэндчилгээ дэвшүүлсэн бол Монголын махны холбооны ерөнхийлөгч Н.Батсуурь илтгэл тавилаа. Мөн ШУТИС, МУИС-иудын эрдэмтэн судлаачид сүүлийн үеийн судалгааны дүнгээ танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|