• Lead the way ...
         
14
2025
Oct
Daily poll
(Нийт санал: 222)
6.76%
93.24%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    76   |  
0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн”-ийг Шүүх шинжилгээний ерөнхий газраас Ханан-Ар буудлага спорт, сургалтын төвд 09 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож, удирдлагын, захиргааны, тусгай бүлгийн, мэргэн буудлагын, халз буудлагын гэсэн төрлөөр хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Тагнуулын ерөнхий газрын баг тамирчид шалгарч, шилжин явах цомын эзэн болсон бол дэд байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, гутгаар байрт Зэвсэгт хүчний Жанжин штаб тус тус шалгарлаа.

Харин Онцгой байдлын байгууллагаас оролцсон баг тамирчдаас АКМ/ПМ бууны төрөлд VII байр, “Тактикал Оптикс” төрөлд VIII байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн юм.

Үйл ажиллагааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба хэлсэн үгэндээ, энэ удаагийн тэмцээнийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эв нэгдэл, цог хийморийг илтгэн төр түмнийхээ төлөө шударгаар зүтгэхийг илэрхийлсэн бэлгэдэл бүхий Буудлагын аварга шалгаруулах шилжин явах Тугийн дор Шүүх шинжилгээний ерөнхий газар өндөр хэмжээнд ач холбогдол өгч, зохион байгуулсныг онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: ОБЕГ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ