• Lead the way ...
         
14
2025
Oct
Daily poll
(Нийт санал: 222)
6.76%
93.24%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    66   |  
0

Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, Завхан голын эх, Алтайн өвөр говиор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ