• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    95   |  
0

Хил нээгдэхээр хурдхан шиг Бали эсвэл Хавайг зорьж далайн эрэг дээр коктейль шимсэн шигээ наранд биеэ ээх өдөр ирэхийг хоног тоолон хүлээн сууна уу. Дэлхийгээс гарч огторгуй тойрогт аялал хийнэ гэвэл итгэмээргүй сонсоглож байна уу?

Тэгвэл АНУ-ын Калифорн мужийн Gateway Foundation компани дэлхийн агаар мандлын давхаргаас гарч дээр сансарт аялсан мэт мэдрэмж төрүүлэх сансарын хөлөг хэлбэртэй  зочид буудал байгуулах төслөө 2019 онд танилцуулж байсан юм.  

Өргөгч багануудыг холбосон 24 тойрог модулиос бүрдэх футурист хэв маяг бүхий энэхүү буудал нь сансар огторгуйд аялах боложмийг хүн төрөлхтөнд хамгийн ойроос мэдрүүлэхээр зорьж буй аж. 

Агаар мандалд эргэлдэх энэхүү хөлөг нь 2027 он гэхэд бүрэн ашиглалтад орно хэмээн мэдэгджээ.

Voyager Station буюу аялагчдын зогсоол нэртэй анхны сансрын зочид буудлын барилгын төслийн  ажлыг ахмад нисгэгч John Blincow-оор удирдуулсан “Тойрог замын ассамблей корпорац” сансрын хөлөг болон барилгын компани гүйцэтгэх аж. Тэрээр сүүлд CNN-өгсөн ярилцлагадаа цар тахлаас үүдэн барилгын ажил түр хойшлогдоод буй бөгөөд, сансар дахь зочид буудал суурилуулалтын ажил 2026 онд эхэлж, хүн төрөлхтөн 2027 оноос эхэлж оготоргуйн уудамд түр хугацаагаар саатах боломжтой болох юм байна.  

Хүн төрөлхтөн сансрын аялал хийх мөрөөдлөө биелүүлэх алтан үе хаяанд ирээд байна хэмээн CNN-өгсөн ярилцлагадаа Blincow дурдсан юм.  

Зочид буудлын интерьер, харагдах байдлын хувьд дэлхий дээрх тансаг зэрэглэлийн ямар ч буудалтай төсгүй нь дээр цонхоор нь огторгуйн ер бусын үзэсгэлэнт төрхийг тольдох боломжтой.

“Тойрог замын ассамблей корпораци”-ийн ахлах дизайнер Tim Alatorre болон түүний хамт олон дэлхий ертөнцийн нэгээхэн хэсгийг огторгуйд бий болгохоор судалгаа, технологийн ажилдаа орсон байна.

Зочид хэдий огторгуйд байж болох ч, тухтай ор, халуун шүршүүр , сансарын онцолгийг харуулсан орчинд нойрсож, “сансарын үндэсний хоолыг” зооглож, дэлхий дээр хийх боломжгүй зүйлсийг туршиж үзэж болох аж. Дэлхийн татах хүчнээс хөндийрөх тул та агаарт жингүйдэж, өргөж дийлэмгүй хүнд зүйлийг өргөж болох аж.  

Физикийн хууль сансрын зочид буудалд хэрхэн үйлчлэх вэ?

Сансрын аялал орчин үеийн хамгийн трэндлэг, чамин нэр томъёо болж хувирсан төдийгүй, Ричард Брэндсоны “Virgin Galactic”,  Илон Маскын “SpaceX” компаниудын бүтээж буй хөлгүүдийн  тусламжтай энэ мөрөөдөл биеллээ олох тун ойртож буй билээ.

Тиймдээ ч Voyager Station зочид буудад газраас хөөрөхөд технологийн хувьд “SpaceX”-ийн StarShip систем хамтарч ажиллахаар төлөвлөж буй аж. Virgin Galactic сансрын аялал хийхэд нэг зорчигчийг 250 мянган ам.долларын өртгөөр тээвэрлэх бол Voyager Station –ий багийн хэлж буйгаар сансар дахь буудалд  байрлах нэг хоногийн төлбөр задгай тэнгисийн аялал эсвэл Диснейлэндыг зорихтой ижил үнэтэй байлгахыг зорьж буй аж. Тус багийн эцсийн зорилго нь сансрын аялал хийх, сансарт ажиллаж, амьдрах хүмүүст зориулан огторгуйн төсөөлөл, мэдрэмжийг бий болгох аж.

Эх сурвалж: CNN

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ