• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    101   |  
0

Ковид-19 цар тахлын үед Монголын уран бүтээлчид хэрхэн ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа болон энэхүү нөхцөлд хэрхэн дасан зохицож, үзэгч дэмжигчидтэй холбогдож байгаа талаар “Mongolian Artists in Resilience: зургаан орон, зургаан уран бүтээлч, зургаан бүтээл” төслийн хүрээнд уран бүтээлчид чөлөөт яриа өрнүүлнэ. Энэхүү цахим хэлэлцүүлэг нь Монгол-Францын төв, Францын Элчин сайдын яам, Их Британийн Элчин сайдын яам, Германы Элчин сайдын яам, Монгол дахь Гёте-Институт, Японы Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг болон АНУ-ын Элчин сайдын яамны хамтарсан анхны төсөл бөгөөд хэлэлцүүлэг нь төслийн өрнөл хэсэг юм.

Уран зургийн галерей хаагдаж, тоглолтууд цуцлагдаж байгаа энэ үед дэлхийн өнцөг булан бүрд үзэгчид гэртээ өнжиж байна. Ковид-19 цар тахлын үед нийгэмд хүн хоорондын зай холдож байгаагийн хэрээр урлаг урьд урьдынхаас илүү чухал болж байна. Бусад улс орнуудын нэгэн адил Монголын уран бүтээлчид шинэ нөхцөл байдалд дасан зохицож, гадаад дотоодын үзэгчидтэй холбоотой байх бүтээлч замыг эрэн хайж байна.

Олон улсын хэлхээ холбоо бүхий Монголын эдгээр уран бүтээлчид хэрхэн ажиллаж уран бүтээлээ туурвиж байгааг харуулахын тулд Монгол-Францын төв, Францын Элчин сайдын яам, Их Британийн Элчин сайдын яам, Германы Элчин сайдын яам, Монгол дахь Гёте-Институт, Японы Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг болон АНУ-ын Элчин сайдын яам энэхүү төслийг анх удаа хамтран санаачлаад байна. Төслийн хүрээнд зургаан орны Элчин сайдын яамд, тухайн улсын соёл урлагийн байгууллагууд “Mongolian Artists in Resilience: зургаан орон, зургаан уран бүтээлч, зургаан бүтээл ” нэрийн дор уран бүтээлчдийн видео болон цахим хэлэлцүүлгийг зохион байгуулж олон нийтэд шууд дамжуулна.  

• 4-р сарын 13, 19:30 цаг: Erdenekhuu Edu, бүжигчин – Швейцар улс

• 4-р сарын 13, 19:45 цаг: Gantuya, арт куратор – АНУ

• 4-р сарын 14, 19:30 цаг: Bayra Bela, жүжигчин, продюсер – Их Британи

• 4-р сарын 14, 19:45 цаг: Hulgo, тайко бөмбөрчин – Япон

• 4-р сарын 15, 19:30 цаг: Jojo, жазз дуучин – Герман

• 4-р сарын 15, 19:45 цаг: Tamir Samandbadraa, каллиграфич – Франц

Facebook Live арга хэмжээ дөрөвдүгээр сарын 16-ны 19:00 цагт: “Mongolian Artists in Resilience: зургаан орон, зургаан уран бүтээлч, зургаан бүтээл”  хаяг дээр явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг та Элчин сайдын яамдын албан ёсны фэйсбүүк хуудаснаас аваарай. 

  • Монгол-Францын төв, 
  • Францын Элчин сайдын яам, 
  • Их Британийн Элчин сайдын яам,
  •  Германы Элчин сайдын яам, 
  • Монгол дахь Гёте-Институт, 
  • Японы Элчин сайдын яам, 
  • Швейцарын хөгжлийн агентлаг болон АНУ-ын Элчин сайдын яам.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ