• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    208   |  
0
Засгийн газрын 2024.05.22-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах тоо хэмжээ тогтоох тухай тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас 2024 оны тавдугаар сарын 31-ны өдрийн ТГ/399 дугаартай албан албан бичгийн хавсралтад тусгагдсан соёлын зориулалтаар бариулах идлэг шонхрын хуваарийн дагуу 10 аймагтай шонхор гэрээ хийх зөвшөөрлийг БОАЖЯ-нд олгосон.
 
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу холбогдох зөвшөөрлийг олгож шонхор шувуу бариулах ажил хийгдэж байна. Энэ онд 350 хүртэлх идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар бариулахаар Засгийн газраас тогтоосон аж. 
 
БОАЖ-ын Сайдын 2023 оны А/309 тоот тушаалаар баталсан гэрээний загвар, соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу барьсан тухай актын загвараар 10 аймаг гэрээ байгуулж, амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувуу тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тооцож 100 хувь сумын дансанд төвлөрүүлдэг.
 
Засгийн газрын 2024 оны 260 дугаар тогтоолоор “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ”-г тогтоосон үнэлгээгээр Идлэг шонхор 26.100.000 төгрөг, өгөөшинд ашиглаж буй хөхөвтөр тагтаа 8,900 төгрөг, Монгол ногтруу 9,500 төгрөг байхаар үнэлсэн байдаг.
 
Шувуу судлаачдын дүгнэснээр Идлэг шонхрын тархцын хязгаар нь Зүүн европоос эхлээд зүүн хойд Ази хүрдэг, ОХУ, БНХАУ, Монгол, Зүүн Европ, Касакстан, Тува зэрэг улсын газар нутгийн дамнан нүүдэллэн амьдардаг бөгөөд 4-9 сард Монголоор дайран Хятадын өмнөд нутаг хүртэл нүүдэллэдэг, энэ үеэр Монгол улсын тал хээрийн газар нутгийн онцлого, таатай нөхцлөөс хамаарч 8-9 сард барихад тохиромжтой байдаг байна.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ