A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 93 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 93 | |
|
Коронавирусээс үүдэлтэй хөл хорио биднийг олон боломжоос хязгаарлаж байгаа ч үр хүүхэд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цагийг нэмэгдүүлж буй. Тэгвэл энэ үеэр хүүхдэдээ зааж болох, сургууль, цэцэрлэгт тэр бүр сургаад байдаггүй санхүүгийн дөрвөн суурь хичээлийг танилцуулж байна.
Хичээл 1: Мөнгөө ээж аавдаа бус мөнгөний гахайд хадгал
Таныг хүүхэд байхад эцэг эх тань хадгаламжийн тухай ойлголт, туршлагыг суулгасан уу. Хүүхэд багаасаа өөрөө мөнгөтэй харилцаж сурах хэрэгтэй байдаг аж. Хамаг мөнгөөрөө чихэр авсан ч эсвэл муу санаа гаргаж мөнгөө хэнд ч хэлэлгүй нууж хадгалсан ч аль аль нь давуу талтай.
Харин аав ээждээ мөнгөө хадгалуулсаар байвал насан туршдаа мөнгөө хэрхэн зөв ашиглах, зарцуулах талаар ойлголт дутмаг, санхүүгийн боловсрол сул хувь хүн болон төлөвшдөг байна.
Мөнгө үрэх: Хүүхэд мөнгөтэй “найзлах”-ын тулд үрж, түүнийг хэзээ нэг өдөр мөнгө дуусдаг, хэмжээ хязгаартай зүйл гэдгийг ойлгох нь чухал юм. Мөн аливаа худалдан авсан зүйлийнхээ үнэ цэнийг ялгаж, дараа нь алийг нь авбал өөрт нь илүү хэрэгтэй болохыг таньж мэдэх нь эхний алхам.
Хэрвээ ээж аавууд хүүхдийнхээ өмнөөс нь худалдан авалт хийсээр байвал тэд мөнгө зөвхөн томчуудын ашигладаг зүйл мэтээр ойлгож, ухаалаг худалдан авах чадварт тэр бүр суралцах чадахгүй.
Ээж аавууд хүүхдүүдээ хэтэрхий мөнгөнд дуртай болгохгүйн тулд хол байлгадаг гэж хэлдэг ч мөнгөнөөс холдуулах гэсэн энэ санаа нь эсрэгээрээ тэднийг мөнгөнд дуртай болгож, өөрийн дураар мөнгө үрж үзэх шуналыг нь улам өдөөдөг байна. Тиймээс хүүхэддээ өөрийн гараар худалдан авалт хийх боломжийг үргэлж олгож байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Мөнгө хадгалах: Хэрэв таны хүүхэд танд хэлэлгүй мөнгөө шүүгээндээ нууж хадгалсан бол уурлаж загнах хэрэггүй. Бас мөнгөө гээхээсээ өмнө аав ээждээ хадгалуул, би чамд бүхнээ зориулж байхад чи нуулаа гэх мэтээр зэмлэх арга барил ашиглаж болохгүй. Учир нь тэд ээж аавынхаа үгэнд орж өөртөө байгаа мөнгөө бусдад өгөөд эхэлбэл ирээдүйд үргэлж бусдад найддаг, өөрөөсөө асуудлыг холдуулдаг нэгэн болно.
Харин үүний оронд хүүхдээ урамшуулж мөнгөний гахай, шинэ түрийвч, санхүүгээ бичдэг дэвтэр зэргийг авч өгөөрэй. Түүнчлэн хүүхдээ мөнгөтэй болох бүрт нь өөрөө мэдэж зарцуулах эрх олгож байгаарай. Мөнгөө хаяж гээж, дэмий үрсэн ч хамаагүй. Эцэст нь тэд бүхнийг ойлгох болно.
Хичээл 2: Хоёр алимныхаа нэгийг маргаашдаа үлдээ
Энэ бол заах ёстой хамгийн чухал хичээл. Аав ээжүүд хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөж буй нь тэднийг жаргалтай байлгадаг гэсэн ойлголттой байх нь түгээмэл. Хэдийгээр хүүхэд насандаа юугаар ч дуталгүй өссөн ч бусдаар тэжээлгэх хүсэлтэй, бэлэнчлэх, өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэддэггүй нэгэн болох магадлал өндөр. Тиймээс дараах хичээлийг заагаарай.
Арга 1: Бүхнийг бэлдэж өгөхийн өмнө өгсөн зүйлийг хэрхэн өөртөө ашигтай бас удаан хэрэглэж сурах талаар маш сайн зааж сургах хэрэгтэй. Хэрэв маргааш хүртэл нэг чихрээ хадгалж чадвал дахиад нэмж хоёрыг өгнө гэх мэтээр өөрөөс нь хичээл зүтгэл гаргуулж сургаарай.
Арга 2: Унадаг дугуй зүгээр бэлгэлэх бус төрсөн өдөр хүртлээ өдөр бүр гэрийнхээ хогийг хаяж, аяга тавгаа угаавал шагнал болгож, чамд өгнө гэх мэт өөрөөс нь хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах хэрэгтэй. Энэ нь өөрийнх нь хүчин чармайлтаас шалтгаалж сайн сайхан зүйл бий болдог гэдгийг ойлгуулах болно.
Хичээл 3: Мөхөөлдөст бус мөрөөдөлдөө мөнгөө үр
Таны хүүхэд мөнгөөрөө мөхөөлдөс, амттан авч идэх бүрт нь авахыг хүсдэг илүү том зүйлийнх нь талаар үргэлж сануулж байгаарай. Мөрөөдлийн хүүхэлдэй, даашинз, унадаг дугуй, бөмбөг зэрэг илүү үнэтэй зүйлд зориулж мөнгө хадгалах нь хүүхдийг зоригтой бас зорилготой болгодог байна. Бас чамгүй тэвчээрт сургадаг аж.
Зорилго: Өдөр бүр 500 төгрөгөөр авдаг зайрмагны мөнгийг арав хоног хадгалах юм бол 5000 төгрөгтэй болно. Энэ мөнгийг ахиад хорин хоног хадгалаад л парк дээр тоглох эсвэл хүссэн даашинзаа өөрийнхөө мөнгөөр авах боломжтой гэдгийг ойлгуулаарай.
Эсвэл бүр тууштай хадгалж байгаад Диснейн ертөнц рүү ч аялаад ирэх боломжтой. Хүүхдээ илүү том мөрөөдөж, илүү ихийг хүсч, зорилго дүүрэн амьдрах урам зоригийг энэ хичээлээр өгч болно. Тэгээд өдөр бүр дэмжиж, хамтдаа мөрөөдөж байгаарай. Тэгвэл хүүхэд чинь зорилготой, мөнгөө хуримтлуулах нь хэчнээн хэрэгтэй байдгийг ойлгох болно.
Хичээл 4: Мөнгөөр худалдан авч болдоггүй зүйл олон бий
Хэдийгээр бид санхүүгийн талаар ярилцаж байгаа ч мөнгөөр худалдан авч болдоггүй зүйл олон бий гэдгийг ойлгуулах нь хамгийн чухал. Ээж аавдаа бэлэг авч өгөх гэж хамаг мөнгөө үрэхийн оронд хичээлээ сайн хийх, бусдад туслах нь юутай ч харьцуулшгүй хамгийн сайхан бэлэг гэдгийг хүүхдүүддээ хэлж байгаарай. Мөн чи өөрөө ээж аавдаа асар үнэтэй бэлэг гэдгийг үргэлж сануулж байх нь зүйтэй аж.
Их мөнгө олоод хүүхдүүдэд гайхуулахын оронд найзуудаа халамжилдаг, бусдад тусалдаг хүн болоход нь үлгэрлээрэй. Тэгвэл хүүхэд чинь сайн найзуудын хүрээлэлтэй, бусдын дунд нэр хүндтэй, үнэ цэнэтэй нэгэн болж өснө.
Хүүхэддээ цаг гаргаж чадахгүй, амласандаа хүрэх боломжгүй болсон үедээ бэлэн мөнгө бүү өгч байгаарай. Ингэснээр хүссэн хэн ч өөрийг нь мөнгөөр аргалж болдог үнэ цэнэгүй мэдрэмжийг сэтгэлд нь суулгана. Хэмжээлшгүй баян болсон ч аав ээжийн хайр, найз нөхдийн хүндлэл, харамгүй сайхан сэтгэлийн дэргэд мөнгө бол зөвхөн хэрэглээгээ хангах хэрэгсэл гэдгийг ойлгуулахаа хэзээ ч битгий мартаарай.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|