A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 193 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 193 | |
|
Монгол Улсын Гадаад Явдлын Яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээрийн дагуу 1913 оны гуравдугаар сарын 6-нд анхны дугаар гарч байсан түүхтэй. Тэр цаг үеэс Монгол Улсад сэтгүүлзүйн салбарын хөгжил үүсэж хөгжсөн гэж үздэг.
Тус сонины эхний дөрвөн дугаар нь 23*15 см хэмжээтэй 50-60 хуудастай сэтгүүлийн маягаар, дараах 16 дугаар нь 34*26 см хэмжээтэй 6-10 нүүр бүхий сонины хэлбэрээр, 20 дугаар гарсан. Нэг дугаар нь 500 хувиар гарч, Гадаад Монголын төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд сонин худалдах цэгээр дамжин тардаг байв.
Ардын хувьсгалын дараа Ж.Цэвээн О.Жамьян нар Судар бичгийн хүрээлэнг 1922 онд байгуулж, түүх-угсаатны зүйн тухай эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монгол хэлнээ хөрвүүлж эхэлжээ.
Монголд тогтмол хэвлэл үүсэн хөгжсөн энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар “Сэтгүүлчдийн өдөр” болгон зарласан.
1951 оны нэгдүгээр сарын 16-нд Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ-ийн үндэс суурь тавигдсан түүхтэй.
Монголын Сэтгүүлчдийн Холбоо байгуулагдаж, даргаар нь тухайн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Пунцаг томилогдож байжээ.
Монголын сэтгүүлчдийн Анхдугаар Их хурал 1963 оны 11 дүгээр сарын 27-нд Засгийн газрын ордонд хуралдсан. 1970 оны үед Монголын сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл, мэдээлэл, радио телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн 30 гаруй салбартай болж байв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|