A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 224 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 224 | |
|
Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цахим залилангийн гэмт хэргүүдийн талаарх мэдээллийг өглөө. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 98 хувь нь бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны дансыг ашиглан үйлдэгдэж байгаа гэнэ. Гэмт хэргийн ангиллын хувьд виртуал хэтэвч, утасны дугаар, олон нийтийн цахим сүлжээний хуурамч хаяг ашиглах төрлүүд зонхилж байгаа аж.
Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд байр машин худалдаж авах, малын өвс, тэжээл худалдаж авах нэрээр цахим орчинд байршуулсан хуурамч зард итгэн их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэргүүд нэмэгдэж байгааг анхааруулав. Мөн өөрийн цахим хэтэвч, шаардлагагүй зээлийн апп зэргийг устгахыг анхаарууллаа.
Тус газраас илрүүлсэн онцлох хэргүүдийг дурдвал:
Монгол Улсын иргэн 17 настай Ш нь он гарснаас хойш 283 иргэний цахим хуудсыг хууль бусаар олж авчээ. Мөрдөн байцаалтын явцад 29 иргэнээс 13 сая төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон байна.
Токи апп дээр машин худалдах нэрээр зар байршуулж иргэний хувийн мэдээлэл буюу банкны картын мэдээллийг авч оруулаад дансанд дахь мөнгийг хулгайлах гэмт хэрэг гарчээ. Одоогийн байдлаар 100 иргэний фэйсбүүкт халдсан байна.
Арилжааны банкны ажилтан М нь нэр бүхий банкны апп-ын цоорхойг ашиглан иргэдийн цахим хэтэвчийг шинээр үүсгэн дансаар дамжуулан иргэдийн хадгаламжид байсан мөнгийг авдаг хэргийг илрүүлжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|