• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    134   |  
0

Та бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон гялгар уут нь нийгмийн нэг асуудлыг шийднэ гэвэл та итгэх үү? Энгийн гялгар уутаар хүүхдийн тоглоомын жишиг талбай байгуулна гэвэл итгэх үү?

Гялгар уутны хэрэглээний урсгалыг байгальд ээлтэйгээр шийдвэрлэн, олон нийтэд хог хаягдлын талаарх мэдлэг боловсролыг түгээх замаар хүүхдэд ээлтэй жишиг орчныг бүтээж, байгальд ээлтэй бизнес моделийг дэмжих тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Лантуун ДОХИО ТББ, ӨНГӨ НЭМ /Be Colorful Plastic center  зэрэг байгууллага хамтран ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ!!! аяныг эхлүүлжээ. Мэдээллийн спонсороор Caritas Czech Republic in Mongolia хамтран ажиллаж байна.

Хэрэглэгч та гэрийнхээ ойролцоо байх томоохон дэлгүүрүүдэд байрлуулсан "Шидэт Зүби" саванд өөрийн хэрэглээд дууссан #ЗӨӨЛӨН гялгар уутнуудаа хандивлаарай.

Цугларсан зөөлөн гялгар уутыг Өнгө нэм ТББ нэгтгэн тээвэрлэж гялгар уут дахин боловсруулах ПЛАСТИК ЦЕНТР ХХК-нд худалдаалах бөгөөд түүхийн эдийн борлуулалтын ашгаар Лантуун дохио ТББ зорилтот байршилд бүтээн байгуулалтын ажлыг хийх аж.

Байгууллагуудын хувьд:

Бараа бүтээгдэхүүний баглаа боодлоос үүссэн ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗӨӨЛӨН ГЯЛГАР уутнуудыг цуглуулаад ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ!!! аяны зохион байгуулагчтай холбогдоод тогтмол ХАНДИВЛАН оролцож боломжтой.

Сүлжээ дэлгүүрүүддээ "Шидэт Зүби" ангиллын савыг хийлгэж тавиулах, өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний уутнуудыг ЭРГЭН ТАТАЛТ хийж аянд хандивлах зэргээр аянд нэгдэх боломжтой. 

Та дараах байршлуудад шууд очоод гялгар уутаа өгөх боломжтой

  • ӨНГӨ НЭМ /Be Colorful -ийн төв оффис дээр /103-ын хажууд Шүрэн оффис 2 давхар 9 тоот
  • #Efes бөхийн өргөө салбар
  • Emart - ХУД дахь салбар
  • Nomin United Center - ХУД дахь салбар
  • #Bosa - Баян хошууны салбаруудад гялгар уутаа өгөх боломжтой.
  • Nitro B coffee - Blue Sky -ийн урд талд
  • Ид шидийн орон -Улиастайн эцсийн салбар
  • CU Mo
TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ