• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    116   |  
21
Монгол ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг, Төрийн зүтгэлтэн, Монгол улсын Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд мэндэлж байжээ. Эцэг Дамдин, эх Ханджав нар нь Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул хүмүүс байсан.
 
 
Д.Сүхбаатар 1911 онд 19 насандаа Богд хаант Монгол улсын цэргийн албанд татагдан, пулемёт сумангийн дарга болж, Бавуужавын эсрэг дайнд тодрон гавъяа байгуулж байжээ. 1918 онд цэргийн албанаас халагдан хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж, дараа нь “Хүрээний нууц бүлгэм”-д элсэн орж, “Монголын үнэн” сонинг санаачлан сэтгүүлчээр ажиллаж, 1920 онд Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд элсэв. 

Ардын журамт цэрэг элсүүлэх ажлыг 1921 оны хоёрдугаар сараас удирдан зохион байгуулж, бүгдийг ерөнхийлөн захирах жанжинаар нь томилогдон эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж явсаар 1923 оны 2 дугаар сарын 22-нд зуурдаар таалал төгсчээ.

1924 оноос Д.Сүхбаатарын дурсгалд зориулан нам олон нийтийн байгууллага, хөдөлмөрчдийн өргөн цуглааныг хийж эхэлсэн бөгөөд 1930 оны намар Улсын төв театрын өмнөх талбайг түүний нэрээр нэрлэжээ. 1934 оноос Монголын бүх цэрэг армийн улаан буланг Д.Сүхбаатарын нэрэмжит болгож, мөн 1943 онд түүний нэрэмжит офицерын сургуулийг байгуулж, их дээд сургуулийн шилдэг онц сурлагатнуудад Д.Сүхбаатарын нэрэмжит цалин олгодог болжээ.

  • Төрийн дээд шагнал болох Д.Сүхбаатарын одонг 1945 онд санаачилж бүтээв.
  • Уран барималч С.Чоймболын загвараар гаргасан хөшөөг бүтээж 1946 оны долдугаар сарын 8-нд хөшөөг албан ёсоор нээж байв. 
  • 1953-1954 онд Засгийн газрын тусгай комисс Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг талбайн урд байрлах бунханд шилжүүлж байжээ. 

 

 

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ