• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    103   |  
0

Танд статрап-ын галзуу санаа байгаа ч хаанаас, юунаас эхлүүлэх учраа олохгүй байна уу?

Тэгвэл инновацийг бий болгоход тулгарч буй асуудлыг даван туулах арга зам, гарц гаргалгааг эрэлхийлдэг өөртэйгөө ижил хүсэл тэмүүлэлтэй, эрч хүчтэй залуусын цугладаг газар болох "Dreamers" нэгдлийн гишүүн болж мөрөөдлөө биелүүлээрэй.

 

Dreamers гэж юу вэ?

Монгол улсаа уул уурхайгаар биш, оюуны уурхайгаар хөгжүүлэхээр инновацлаг санааг хэрэгжүүлж буй старт ап, энтрепренерүүд болон мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж буй залуусыг нэгтгэж энтрепренершипийн соёл, инноваци, мэдээллийн технологи, гарааны бизнесийн экосистемийн талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, тѳлѳвшүүлэх, туршлага солилцох, мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах нэгдэл юм.

Dreamers-ийн зорилго

Энтрепренер залуусын хүсэл тэмүүлэл, тэдэнд тулгарч байгаа асуудал, бэрхшээл, туршлагыг олон нийтэд хуваалцан, салбарын хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлж, цаашид хамтдаа шийдлийг боловсруулдаг бодлогын Тинк Танк байгууллага болж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зорилготой.

Яагаад энэ хөдөлгөөнд нэгдэх хэрэгтэй вэ?

Та энэ хөдөлгөөнд нэгдсэнээр хүсэл тэмүүлэл, өөрт тулгарсан бэрхшээл,туршлагаа бусадтай хуваалцан,энэ салбарын хөгжлийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэх замаар Монгол улсад инноваци, энтрепренершипийг хөгжүүлэхэд шаардлагатай бодлого шийдвэрүүдийг засгийн газарт танилцуулах, шийдвэр гаргуулахад дуу хоолойгоо хүргэнэ.

Хүрэх үр дүн:

  • Инновацийн тухай хуулийн дагалдах журмуудыг батлуулан гарааны бизнеcүүдийг албан ёсоор бүртгэлжүүлж, холбогдох хөнгөлөлт, боломжуудыг нээх
  • Өндөр технологи, инноваци хариуцсан төрийн бүтэц бий болгож нэгдсэн бодлогоор салбарыг хөгжүүлэх
  • Шинжлэх ухаан, инноваци, технологи, гарааны бизнесийг бойжуулах, хөгжүүлэх цогц төвийг бий болгон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
  • Олон улсад Монголын гарааны компаниудыг холбох, зуучлах, таниулах төлөөлөгчидтэй болох
  • #Dreamers нэгдлийн залуусын санал санаачлагыг ажил хэрэг болгох

Хэн хамрагдаж болох вэ?

  • Гарааны бизнес эрхэлж буй залуус,
  • энтрепренерууд, шинжлэх ухаан
  • инновацийн салбарынхан,
  • их дээд сургуулиуд,
  • мэдээлэл технологийн компаниуд,
  • Y, Z үеийн залуус,
  • Гадаад улс оронд сурч, амьдарч байгаа залуус нэгдэх боломжтой.

Хэрхэн нэгдэх вэ?

TAGS





Холбоотой санал болгох мэдээ