A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 82 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 82 | |
|
Монгол улсаа уул уурхайгаар биш, оюуны уурхайгаар хөгжүүлэх, инновацлаг санаа хэрэгжүүлж буй старт ап, энтрепренерүүд болон мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж буй хүн бүхний нэгдэх #Dreamers нэгдэл саяхан нээлтээ хийсэн билээ.
#Dreamers нь энтрепренершипийн соёл, инноваци, мэдээллийн технологи, гарааны бизнесийн экосистемийн талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, туршлага солилцох хийгээд мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай бодлого шийдвэрүүдийг засгийн газарт танилцуулах, шийдвэр гаргуулахын төлөө залуусын дуу хоолойг нэгтгэх зорилготой.
#Dreamers булангийн блиц ярилцлагын эхний дугаарт "Маяара" үндэсний брэндийг үүсгэн байгуулагч Э.Азжаргал оролцож мөрөөдлөө бидэнтэй хуваалцлаа.
Мөрөөдөл биднийг утга учиртай, илүү тэмүүлэлтэй амьдруулах хөшүүрэг.
Яг л ус, агаар, хоол шиг хэрэгтэй зүйл.
Миний хамгийн том мөрөөдөл бол “цаг хугацааны эрх чөлөөнд хүрэх”.
Бид цаг хугацааг хэзээ ч эрхшээж чадахгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд эрх чөлөөнд л хүрмээр байна. Хөдөө газар аваад 10 тахиа, 2 үнээ, нэг морь, нохой, муур, аваад, жимс ногоогоо тариад л гадаа нь сүүдрэвчтэй хөөрхөн модон байшинтай, эгэл амьдралаар амьдардаг тэрбумтан эмэгтэй болохыг мөрөөддөг.
Юунд ч баригдахгүй зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад аяга кофе тайван уунгаа, орой нар жаргахыг харах...
Энгийн сонсогдож байгаа ч миний хувьд одоогоор энэ бол хамгийн том мөрөөдөл.
Хэтэрхий олон цагийг ажиллаж өнгөрүүлдэг болохоор өөртөө болон аав ээждээ хангалттай цаг гаргаж чаддаггүй. Тиймээс ирээдүйд алдартай энтрепренер болчихоод гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулж, намайг хөдөө ажиллахад ч урагшилдаг засаглалтай олон компанитай болохыг хүсдэг.
Хэд хэдэн компани байгуулчихаад санхүүгээ шийдэхээр маш завгүй ажиллаж байна. Эдийн засаг бол миний мөрөөдлөө биелүүлэх ажлын суурь учраас завгүй ажиллахаас өөр сонголтгүй болчихсон.
Гэхдээ би энэ амьдралын хэмнэлдээ дуртай, ажлын “хэнээтэй” эмэгтэй л дээ. Хөдөө амьдрах туршилтаа хийхээр газар судалж байна
Мөрөөдөл бол би юм. Тиймээс өөрийгөө ялан дийлэх хамгийн чухал. Хүн гэдэг материаллаг, гадны хүчин зүйлээс хэт хамааралтай амьтан. Дотор хүнээ анзаарч, арчилдаггүй атлаа өдөр бүр усанд орж, нүүрээ будна.
Би зөв замаар явж байна уу, би яг юу хүсч байгаа билээ гэж өөрийнхөө оюун бодол, хүсэл мөрөөдөлд анхаархаа больчихдог юм шиг санагдсан.
Сүүлийн үед өөрийгөө сонсохыг хичээдэг болсон. Ямар ч эмэгтэй хүний мөрөөдлийн жижиг хэсэг бол гуалиг, сайхан биетэй байх. Гэхдээ бидний ихэнх нь мөрөөдлөө усалдаггүй, торддоггүй юм билээ. Одоо бодох нь ээ үргэлж хүсэл мөрөөдлийнхөө эсрэг зүйлс хийдэг байжээ.
Жин хасахыг хүсдэг хэрнээ аз жаргалтайгаар хооллож, жингээ нэмнэ. Би мөрөөдлүүдээ жижиг хэсгүүдэд хувааж, бодит болгохоор бага багаар хөдөлмөрлөж байна. Мөрөөдөлдөө үнэнч байж, зоригтой, тууштай байвал ямар ч том бэрхшээлийг даван туулна.
Залуучуудын оролцоо бүх салбарт маш чухал. “Төр засаг нь шийднэ биз” гээд үл тоовол бидэнд хэрэггүй бодлого, хууль батлагдаж нийгэм ялзарна. Тэгээд л бид тэр шийдвэрийг үзэн ядаж амьдрах болно.
Залуус дуу хоолойгоо илүү хүчтэй илэрхийлж, ирээдүйгээ өөрсдөө шийддэг баймаар байна. Гагцхүү ингэж нэгдэж чадвал, бүх талаараа иргэндээ ээлтэй, таатай нийгмийг бүтээнэ. Тиймээс #Dreamers-т нэгдсэн.
“Маяара” бол надад ирсэн өгөгдөл. Магадгүй би үүнийг л хийхээр заяагдсан болохоор “Маяара”-г бүтээсэн болов уу. 2017 оны нэгдүгээр сард АНУ-ын ЗГ-аас ЖДҮ, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт сэдвээр тэтгэлэг зарлаж, дэлхийн 20 улсаас тус бүр нэг хүнийг сонгосон.
Би Монголоо төлөөлж АНУ-д туршлага судлах хугацаандаа бизнесийн санаагаа олсон. Би хятад төрхтэй биш ч гадныхан намайг хараад хятад гэж эндүүрэн мэндлэхэд, Монгол гэж ямар улс, хаана байдгийг тайлбарлахад мэдэхгүй байсан нь миний дотор хүнийг хэтэрхий их “өвтөгсөн” гэх үү дээ.
Тэгээд л би Монголынхоо өв соёлоо сурталчилан таниулах бизнесээ хийхээр шийдэн, байраа зарж анх өөрийн брэндээ үүсгэн байгуулж байв. Я.Цэвэл гуайн тайлбар толинд “Маяара”-г “Нэг төрлийн тогос шувуу” гэж бичсэн байдаг. Монголчууд бид “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Түүх соёлоо мэддэг, түүнийгээ хайрлан дээдэлж Монголоороо тогос шиг гоёдог тийм л үнэ цэнийг бүтээхээр тэмүүлсэн. Тун ч сонсголонтой нэр. Гадны зах зээлд гарсан ч хүн амархан хэлж чадах үг.
“Маяара” бол миний хүүхэд шиг тийм л нандин зүйл.
Хүн болж төрснийх заавал хийх ёстой үйл хэрэг гэж байдаг. Тэр нь “Маяара” гэж бодогдсон. Би энэ бизнесээс маш их тэмүүлэл, урам зориг авдаг болохоор дэндүү их хайртай
Аз жаргалтайгаар мөнгө олох бизнес санаанууд дээр төвлөрөөд их л завгүй ажиллаж байна даа.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|