• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    307   |  
0

Монгол улсаа уул уурхайгаар биш, оюуны уурхайгаар хөгжүүлэх, инновацлаг санаа хэрэгжүүлж буй старт ап, энтрепренерүүд болон мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж буй хүн бүхний нэгдэх #Dreamers нэгдэл нээлтээ хийж мянга гаруй залуусыг эгнээндээ нэгтгэсэн билээ.

#Dreamers булангийн энэ удаагийн дугаарт “Холливуд Монголд” төслийн удирдагч, "Хануй филм" ТББ-ын тэргүүн, жүжигчин А.Баярцэцэг оролцож мөрөөдлөө уншигчидтай хуваалцлаа.

#Мөрөөдлийг нэг өгүүлбэрээр тодорхойлбол?

image

Мөрөөдөл бол бидний чин сэтгэлийн дуудлага юм болов уу.

#Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

Сансар огторгуйн цаг хугацаагаар авч үзвэл хүн бол энэ ертөнцөд маш богино хугацаанд ирсэн жуулчид. Тиймдээ ч энэ хугацааг өөрийн хэмжээнд үр бүтээлтэй, хором мөч бүрийг аз жаргалтайгаар өнгөрөөх нь хүн төрөлхтний зорилго, мөрөөдөл гэж боддог. 

Миний хамгийн том зорилго бол өөрт өгөгдсөн цаг хугацааг хамгийн үр бүтээлтэй, аз жаргалтай, сэтгэл хангалуун, утга учир дүүрэн өнгөрүүлэх.

 
image

#Мөрөөдлийнхөө төлөө хийсэн анхны алхам юу байв?

image

“Мөрөөдлийнхөө зүг рүү гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх” гэдэг үг надад таалагддаг. 

Хамгийн гол нь мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр тууштай хөдөлмөрлөж, өөрийнхөө өчигдрийн хувилбараас сайжирч, хөгжих ёстой. 

Миний хувьд өнөөдрийг хүртэл мөрөөдлийнхөө төлөө хийсэн том алхам гэвэл бизнесийн удирдлагын маркетинг, менежментээр их сургуулиа төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байгаад 2013 онд кино урлагт хөл тавихаар америк руу жүжигчнээр сурахаар явсан минь болов уу. Одоо Английн засгийн газрын Chevening тэтгэлгээр Лондонд эзэн хааны драмын төв сургуульд кино жүжигчиний мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж байна.

#Мөрөөдлөө биелүүлэхэд тулгарсан хамгийн том бэрхшээл юу байв. Хэрхэн даван туулсан бэ?

image

Өөртөө итгэлгүй байдал мөрөөдөлдөө хүрэхэд хамгийн том саад шиг санагддаг. Мөрөөдөлдөө хүрэх зам дардан байсан бол хорвоогийн бүх хүн мөрөөдлөө биелүүлэх байсан. 

Энэ замд олон сорилт бэрхшээлтэй тулгарах тул үүнийг даван туулах сэтгэлийн тэнхээг өөртөө суулгах бол хамгийн том даваа шиг санагддаг. 

Алдаж, бүтэлгүйтэх, хүмүүст дооглуулах вий гэсэн айдас биднийг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд саад болдог. 

Энэ бодлоосоо өөрийгөө чөлөөлбөл хамгийн том бэрхшээлээ даван туулахын нэр.

-Өөрийгөө хязгаарласан, саар бодлоос ангижрах туршлагаа хуваалцвал?

-Олон зүйлс хийж болно. Тухайлбал, өөртэйгөө сайн ярилцах, тэмдэглэл хөтлөх бол хамгийн үр дүнтэй аргуудын нэг. 

Зорилго, хүсэл мөрөөдлөө мөн саад бэрхшээл, саар бодлоо бичдэг бас нэг тустай дэвтэртэй байх хэрэгтэй. Харин хоёр дахь дэвтрээ дууссаны дараа сөрөг зүйлээсээ салж буйгаар төсөөлж дэвтэртэйгээ хамт устаж болно.

Эсвэл амжилттай хүмүүсийн урам зориг өгөх илтгэлийг өглөө бүр сонсоорой. Бидний тархинд орж ирж буй мэдээлэл бүхэн далд ухамсарт програмчлагддаг. Хүлээн авч буй мэдээлэл, орчин тойроноо эерэг энергээр дүүргэвэл тархи далд ухамсраараа үүнд итгэчихдэг.

#Dreamers нэгдэлд яагаад нэгдсэн бэ?

image

SMS төвийн захирал, Монголын Үндэсний Маркетингийн Холбооны тэргүүн Ж.Золзаяа эгчийн урилгаар нэгдсэн. Салбар бүрт манлайлж буй залуус инновацийг бий болгон монголоо хөгжүүлэх зорилгоор нэгдсэн нь их таалагдсан. 

#Dreamers-ийг бусад салбарт манлайлж буй залуустай нэгдэж санаа бодлоо хуваалцах, харилцан суралцаж, нийгэмдээ өөрчлөлт, шинэчлэлтийг тодорхой хэмжээгээр авчрах төсөл гэж харж байгаа.

#Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү?

Би насан туршдаа хийхийг хүссэн зүйлээ олсон учраас ажлаа хийхдээ үргэлж аз жаргалтай байдаг. Хэчнээн олон цаг ажилласан ч стресс болдоггүй. Хийж буй ажилдаа дурлах нь амжилттай, аз жаргалтай байхын үндэс гэж боддог. 

Үүнийг уншиж байгаа залуустаа хандаж хэлэхэд 20 жилийн дараа өөрийгөө хаана, юу хийж байгаагаар төсөөлж байна, түүнд хүргэх зүйлсийн хэлтэрхийг ч болов олж хийгээсэй гэж хүсэж байна.

 
image
 

#Сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч байна вэ?

image

Онлайнаар хичээллэхийн хажуугаар хэд хэдэн кино төслийн хөгжүүлэлтийг хийж байна. Ирэх жил "Холливууд Монголд" ОУ-ын кино уран бүтээлчдийн хоёрдугаар фестивалийг зохион байгуулахаар хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн.

Дэлхий нийтээр зогсолтод орчихсон энэ үеийг олон хүн хүндрэл бэрхшээл болгон харж буй. Нөгөөтэйгүүр бидэнд ийм завтай цаг хугацаа хэр их олдох билээ гэдгийг бодолцож, уншихыг хүссэн номоо уншиж, үзэхийг хүссэн киногоо үзэж, өөрийгөө хөгжүүлэх зэргээр үр бүтээлтэй ашиглахыг залуустаа уриалмаар байна

TAGS





Холбоотой санал болгох мэдээ