• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    82   |  
0

Монгол залуус гарааны бизнесээрээ дэлхийн зах зээлд гарч, баялаг бүтээгч болж, эх орондоо сайхан амьдрах боломжийг бий болгох мөрөөдлөөрөө нэгдсэн #Dreamers нэгдлийн төлөөлөл өнгөрсөн нэг сарын хугацаанд судалж боловсруулсан саналаа ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцууллаа.

Dreamers нэгдлийн санаачлагч, Стартап маркетинг спэйс ХХК-ийн захирал Ж.Золзаяа

Өдгөө #Dreamers нэгдэлд 1500 орчим залуус, 500 гаруй компани нэгдээд буй. 

Монгол залуус шинэ санаагаа хэрэгжүүлж, олон улсад амжилттай яваа гарааны бизнесүүдийн жишгээр хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал бөгөөд гарааны бизнесийн эко системийг бий болгох зорилготой залуусын төлөөллийг Ерөний Сайд У.Хүрэлсүх, Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар, УИХ-ийн гишүүн, Цахим бодлогын түр хорооны ахлагч Н.Учрал болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзлаа. 

Dreamers нэгдлийн зохицуулагч Т.Мөнхбаяр

                                   30 жил уул уурхай ухсан, одоо оюунаа ухъя

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Залуус зорилгоо нэгтгэн зохион байгуулалтад орж, хамтран ажиллаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж засгаас хэрэгжүүлж буй ажлуудыг талаар мэдээлэл өглөө. 

Үүнд:

  1. Одоогоор байдлаар Монгол улсын засгийн газраас “Залуучуудын хөдөлмөр  эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-өөр дамжуулан  5,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийсэн байна.
  2. Төрийн бодлого шийдвэр, үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгох үүднээс E-Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Ийм зургаадугаар сарын 1-нээс эхлэн иргэд төрийн 80 орчим үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой аппликэйшн хэрэглээнд нэвтэрэх аж.

30 жил уул уурхайгаа ухсан, одоо оюунаа ухъя. Монгол залуус IQ-гаараа дэлхийд эхний 10-т багтаж байна. Үүнийг ашиглаж, хөгжүүлэх нь туйлын чухал гэдгийг онцолж, гарааны бизнесийн эко системийг бий болгох санаачлагыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ. 

Хамтын оффисуудад түшиглэн гарааны компаниудыг бүртгэлжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн

УИХ-ын гишүүн Н.Учрал: "Хамтын оффист бүртгэлжүүлж, татварын бодлогоор дэмжих зохицуулалт “Алсын хараа 2050”-д багтсан. Гарааны компаниуд олон нийтэд хувьцаа арилжих босгыг бууруулсан тул үүнд зориулсан журам гаргах боломжтой. Цаашид ч Засгийн газар мэдээллийн технологи, инновацийн компаниудаа дэмжих чиглэлээр ажиллана" гэсэн юм. 

Монгол улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесүүдийн бүс болгох боломжтой

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:"Энэ удаагийнх шиг цар тахал дахин гарах боломжтой. Энэ үед бид технологиор эдийн засгийг тогтвортой байлгах нь чухал болоод байна. Дижитал орон зай бодит орон зайнаас хэд дахин давчихлаа. Тиймээс энэ бол ямар том шинэ орон зай, боломж болохыг та бүхэн олж харсанд баяртай байна. Монгол Улсыг IT чиглэлийн старт апуудын чөлөөт бүс болгож зарлах хэрэгтэй. Энэ мэт санаачилгыг та бүхэн гаргаад, хуулиа санаачлаад ирвэл дараагийн УИХ-аар батлуулах боломжтой" гэв.

Ерөнхий сайд энэ уулзалтаар яригдсан асуудлуудыг судлах үүргийг Д.Цогтбаатар сайдад үүрэг болгосон юм. Монголын төр залуусыг дэмжихээс тушаа болж болохгүй. Хэн юу санаачилж байна, түүнд юу хэрэгтэйг засгийн газар боломжоороо дэмжих ёстой. Гарааны бизнес эрхлэгч залуусын төлөөлөлтэй Засгийн газрыг төлөөлж Д.Цогтбаатар, УИХ-ыг төлөөлж Н.Учрал нар байнга уулзаж, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэллээ. 

Эхэлсэн ажлуудаа дуусгах нь залуус бидний үүрэг

Dreamers нэгдлийн залуусын нэг сарын турш зорьж, тэмүүлж буй ажлууд алхам алхмаар биелсээр байна. Өнгөрсөн хугацаанд маш олон санал санаачлага, нэгдэл, хөдөлгөөнүүд гарч байсан ч тууштай явсан нь ховор. Энтрепренеруудын #Dreamers нэгдэл бол ижил зорилго, хүсэл мөрөөдлийн нэгдэл учир бодит үр дүн гартал, тууштай ажиллахаа тэд хэлж байлаа. 

Хөгжлийг хамтдаа бүтээе. Ажлыг бодитоор хийе. Мөрөөдлөө нэгтгэе. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ