A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 100 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 100 | |
|
Гарааны бизнес эрхлэгчид, энтрепренер залуусын #Dreamers нэгдэл Монгол Улсын ирээдүй, хөгжлийн чиг хандлагыг шийдвэрлэх энэ чухал цаг үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт инноваци, технологийн хөгжил, гарааны бизнес, залуусын оролцоог хэр тусгасан, ямар бодлого төлөвлөснийг залууст хүргэх, сонголтоо зөв хийх мэдээллээр хангах зорилгоор “ТЭД ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?” сэдэвт мэтгэлцээнийг зохион байгууллаа.
Тус мэтгэлцээнд МАН-аас НАМЗХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшигч Н.Учрал, Зөв хүн электорат эвслээс УИХ-ын 21-р тойрогт нэр дэвшигч Б.Мөнхдөл, АН-аас Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын 24-р тойрогт нэр дэвшигч С.Эрдэнэболд, Та бидний эвслээс МАХН-ын ЕНБД, УИХ-ын 27-р тойрогт нэр дэвшигч Б.Тулга нар оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр нэр дэвшигчид сонгууль бол ирээдүйн 5,10 жилийн дараах өөрийн амьдрал ямар байхыг шийдэх чухал сонголт гэдгийг онцолж саналаа идэвхтэй өгөхийг уриалав. Мөн зөвхөн сонгуульд төдийгүй улс төрд залуусын оролцоо чухал үүрэгтэй. Иймд улс төрийн намуудын дэргэдэх залуусын байгууллага нь ирээдүйд шилдэг улс төрчдийг бэлтгэх инцтитуци юм гэдгийг онцоллоо.
Монгол залуус дэлхийн хэмжээнд сэтгэж, бүтээж чадаж байна. Дэлхийн томоохон компаниуд болон томоохон төслүүд дээр ажиллаж байна. Өнөө үед дэлхийн хаанаас ч улс орноо хөгжүүлэх боломж бүрдсэн. Тиймээс эдгээр залуусыг бодлогоор дэмжих нь чухал гэдгийг онцолж байлаа.
Харин гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих тал дээр Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй гарааны бизнесүүдийг бүртгэлжүүлэх, хамтын оффисууд дээр байршиж байгаа компаниудыг татварын бодлогоор дэмжих, оюуны өмчөө барьцаалан зээл авах, олон нийтээс санхүүжилт авах боломжуудыг хангах хуулийн хуулийн төслүүд хэрэгжиж байна.
Цаашид гарааны компаниудын санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд банк санхүүгийн тогтолцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах зэрэг сэдвүүдээр ярилцлаа.
#Dreamers нэгдлийн зүгээс дараа дараагийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүдийг шат дараатай зохион байгуулж энэ чиглэлд залуусын дуу хоолойг нэгтгэн санал шийдлүүдийг гарган, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөхөөр ажиллаж байна.
Та #Dreamers нэгдэлд нэгдэхийг хүсвэл доорх сувгуудаар холбогдоорой.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
49
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|