• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0
 

Дэлхий даяар цар тахлын хүнд үед Монгол улс дотооддоо Коронавирусыг алдаагүй улс орны нэг болсон. Дотооддоо алдаагүй учраас цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг нээх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Гэвч цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаанаас гадна хог болоод хаягддаг ном, сурах бичгээс салах цаг болсон гэдгийг НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун онцлов.

Тэрээр: Жил бүр хэдэн зуун мянган сурах бичиг хэвлэгдээд хог болон хаягдаж байна.

Боловсролын яам сургалтын хөтөлбөрөө байнга өөрчилдөгөө болиод сурах бичгийн тогтвортой хэрэглээний талаар бодлого шийдвэр гаргаж, сурах бичгийг сурагчидад жил дамжуулан хэрэглүүлдэг, үрэгдүүлвэл төлүүлдэг болох хэрэгтэй.

Ингэснээр хүүхдүүд нийтийн өмчид гамтай хандаж сурна, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй юм.

Түрээсийн сурах бичиг ч хэрэггүй, зүгээр л үрэгдүүлвэл төлүүлдэг байхад болно. Боловсролын яамны шийдвэр гаргагчид энэ талаар анхаарах хэрэгтэй байна.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг бол төсөв бүрдүүлдэг татвар төлөгчид уйлдаг юм гэлээ.

 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ