• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0

Гоёмсог гацуур, гэрэлтүүлэг бүхий гудамжаар баях хөөр дүүрэн алхах, гэнэтийн бэлгүүд, жүржийн анхилам үнэр, сэнгэнэсэн оргилуун дарс, амьдралынхаа цоо шинэ хуудсыг эргүүлэхэд бэлдэх догдлом өдрүүд, он солигдох эгшинд нууцхан шивнэх хүслүүд...  Жилийн жилд яг өдийд хаашаа л харна тэр чигээрээ шинэ жилийн уур амьсгалд автаж, хүн бүрийн сэтгэл баяр цэнгэл, уучлал, хайр энэрлээр дүүрдэг авч гэр гэртээ бүгэх болсон өдрүүд энэ бүхнийг улам их санагалзуулна.

Хөл хөдөлгөөн хязгаарласэн энэ үед хамгийн дуртай баяраа урьдын адил нижгэр тэмдэглэх боломжгүй болсон ч шинэ жилийн хүслээ цахимаар шивнэж биелүүлэх боломжтой нэгэн сонирхолтой санааг тантай хуваалцъя. 

Үндэсний лояалти хөтөлбөр U-Point хэрэглэгчдийнхээ илгээсэн хүслийг биелүүлэх “Magic Box” урамшууллын аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Та энэхүү шидэт хайрцагт хэдэн ч хүслээ шивнэж болох бөгөөд азтай 9 хэрэглэгчийн хүслийг U-Point биелүүлнэ.

Яаж хүслээ шивнэх вэ гэж үү? Маш хялбар.

 

 

 

1. Юун түрүүнд та U-Point аппликэйшнээ шинэчилнэ. (Устгаад шинээр татна)

2. Харин дараа нь шинээр нэмэгдсэн Magic Box цэсэн дээр дарж  S, L, M гэсэн гурван төрлийн бэлгийн хайрцгаас хүслийн эрх авна.

3. Та S багцаас нэг хүслийн эрхийг 100 U-Point оноогоор авч олон төрлийн бэлгээс сонгон хүслээ илгээнэ.  

4. Харин M багцын нэг хүслийн эрхийг 500 U-Point оноогоор авч тухайн бэлгээс дуртайгаа сонгон хүслээ шивнэнэ.

5. L багцаас нэг хүслээ 1000 U-Point оноогоор  авч өөрт таалагдсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож, хүслээ илгээгээрэй.

Нэмж хэлэхэд U-Point-д нэгдсэн байгууллагуудаас хийсэн худалдан авалт бүрээс цуглуулсан оноон дээр нэмэлтээр онооны дүнгээс шалтгаалан уг гурван хүслийн багцад тохирох  хүслээ илгээх эрх үүсэх юм байна. Өөрөөр хэлбэл та U-Point-ын дансандаа хуримтлагдсан оноогоо зарцуулахгүйгээр, худалдан авалтын дүнд бодогдсон онооноосоо хамааран хүслээ шивнэх нэмэлт эрхтэй болно.

Тус урамшууллын хөтөлбөр нь нийт 3 үе шаттай явагдах бөгөөд нэг удаагийн тохирлоор хайрцаг тус бүрээс нэг хүсэл буюу нийт 3 хүслийг санамсаргүй байдлаар тодруулж, биелүүлэх юм байна. 

Тохирлын

  • Нэгдүгээр үе нь 12/05-12/10-ны хооронд
  • Хоёрдугаар үе нь 12/11-12/20-ны турш
  • Гуравдугаар үе нь 12/21-12/29-ны хооронд тус тус явагдах тул та хүслээ амжиж шивнээрэй.

Хүслээ бодит болгох азтай хэрэглэгчдийг шалгаруулах шууд дамжуулалт нь

  • 12 дугаар сарын 11,
  • 12 дугаар сарын 21,
  • 12 дугаар сарын 30-нд тус тус явагдана. Хүн бүрийн хүсэл биелсэн гайхамшиг дүүрэн сар байгаасай.

#Хүслээшивнэ #цуглуулаадзарцуул #Upoint

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ