A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |
|
"Засгийн газрын мэдээ сонин"-ы эрхлэгч Б.Дуламхорлоог "Өглөөний өөдрөг 5 асуулт" буландаа урилаа.
Өглөө 07:00 цагт сэрж, долоогоос доошгүй цаг унтаж, хангалттай амрахыг хичээдэг. Нойр дутуу үед ажлын бүтээмж буурдаг учраас хангалттай нойр авах нь их чухал. Өглөө ажилдаа явах бэлтгэлээ хангах зуураа подкаст болон дуу сонсох дуртай. Мөн хүүгээ асарч, өглөөний цайгаа бэлдэнэ. Амжихгүй бол шар тостой кофегоо аягандаа хийгээд ажилдаа явдаг.
Өглөө сэрээд хамгийн түрүүнд хүүгээ хардаг. Ийм сайхан хүү заяасанд талархаж өглөөг эхлүүлдэг.
Манай хамт олон өнөөдрөөс дотоод мэдээний подкастаа олон нийтэд хүргэж эхэлнэ. Энэ нь 30 минутад тухайн долоо хоногт болсон мэдээллүүдийг багцлан, олон талын байр суурийг багтаасан мэдээний подкаст гэдгээрээ онцлог. Подкаст маань "Баяжуулсан бантан" гэдэг нэртэй. Энэ нэрийг өгөх болсон шалтгаан бол:
Эдийн засаг болон улс төрийн мэдээллээс гадна энтертайнмент, лайфстайл гэх мэт олон төрлийн мэдээллийг тухайн долоо хоногийн үйл явдлуудаас шалтгаалж, шигтгэж өгнө. Мэдээг сонирхолтой, энгийн байдлаар тайлбарлаж, улс оронд гарч буй шийдвэрүүд иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг ойлгуулах зорилготой. Мөн "Засгийн газрын мэдээ" сонин 2018 оноос "ZGM Workflow Optimization Project" нэртэй төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл нь Google компанийн төслийн шалгаруулалтад оролцож, санхүүжилт авсан төсөл юм. Тун удахгүй төслийнхөө үр дүнг үзэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр инженерүүдтэйгээ хэд хэдэн асуудлаар зөвлөлдөнө.
Аливаа асуудалд эргэлзэх, гуниглах зав бараг байдаггүй. Гэрээсээ ажилдаа гарахаар хаалганы хажууд ирэхэд "алалцаад байж дээ" гэдэг бодол төрдөг. Ялангуяа хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбар бол өдөр бүр л "алаан" дунд ажиллаж байна шүү дээ. Бүдүүлэг үг хэрэглэж байгаад уучлаарай гэхдээ яг бидний ажлын мөн чанарыг үүнээс өөр үгээр илэрхийлэхэд хэцүү. Бид үүнийг хүлээн зөвшөөрч байж, жижиг асуудал дээр шантардаггүй. Менежерийн ажил бол нэг асуудлыг илрүүлснээр эхэлж, тухайн асуудлаа шийдэж, үр дүнд хүрсний дараа дуусдаг. Энэ нь миний ажлын хамгийн сэтгэл татам тал нь.
Бусад хүн таны асуудлыг шийдэж, амьдарч байгаа нийгмийг тань сайхан болгохыг хүлээгээд сууна гэдэг залуу насанд хамгийн үрэлгэн хандаж байгаа хэрэг. Залуу хүн учраас туршлагагүй, чадваргүй гэж өөрийгөө үгүйсгэх, хариуцлагаас зугтах хандлага залуучуудын дунд байдаг юм шигээ.. Тиймээс хариуцлагатай байж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Чи л өөрийнхөө төлөө өөрчлөлт хийхгүй бол хэн ч таны төлөө хөдлөхгүй шүү дээ.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|