A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 70 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 70 | |
|
Кембрижийн их сургуулийн эрдэмтэд синтетик хий буюу байгалийн нийлэг хий /нүүрсхүчлийн исэл болон устөрөгчийн нэгдэл/ үйлдвэрлэдэг хиймэл навч зохион бүтээжээ. Энэ нь байгалийн нийлэг хийн тогтвортой үйлдвэрлэлийн эх үүсвэрийг бий болгоход нэгэн шат ахисан явдал болсон хэмээн судлаачид үзэж байна.
Энэ хийг нь олон төрлийн түлш, хуванцар, бордоо, эм зэргийг үйлдвэрлэхэд өргөнөөр ашигладаг аж.
Мөн нүүрсний үлдэгдэл болон шатахуун суурьтай материал үйлдвэрлэлийн орцод түлхүү хэрэглэдэг байна.
Энэхүү зохиомол навч нь усаар норгосны дараа нарны эрчим хүчээр цэнэглэгддэг төдийгүй бүрхэг өдөр ч ажилладгаараа давуу талтай. Түүнчлэн агаарт нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулахгүйгээр байгалийн нийлэг хийг тасралтгүй үйлдвэрлэх аж.
Бид ургамал, гэрэл, усны нэгдэл, "perovskite" нэртэй нүүрсхүчлийн давхар ислээс ялгардаг фотосинтезийг дуураймал навчнаас олж харах боломжтой.
Кембрижийн их сургуулийн эрдэмтэн, химич Virgil Andrei “Энэ технологийг зөвхөн халуун бүс нутгийн орнууд эсвэл зөвхөн зуны улиралд гэлтгүй, өдөр шөнийн аль ч цагт ажиллуулах боломжтой. Бидний дараагийн алхам бол ийнхүү гарган авсан байгалийн нийлэг хийг шингэн түлш болгон хувиргах юм” гэжээ.
Энэ нь эрчим хүчний тогтвортой эх үүсвэр шаардлагатай, нарнаас хангалттай эрчим хүч гарган авах боломжгүй орнуудад хамгийн хэрэгтэй технологи аж.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|