A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 99 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 99 | |
|
Хэн бүхэн өнгөрсөн оны амжилт ололт, алдаа дутагдлаа шүүн тунгааж буй энэ үед дэлхийн томоохон хэвлэлүүд ч 2019 оны дэлхийн дахины салбар салбарын ололт амжилт, түүхэнд дурсагдах үйл явдал, халуун сэдвүүдийг шүүн хэлэлцэж буй. Эдгээрээс онцлох 12 үйл явдлыг танилцуулж байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд Event Horizon Telescope Collaboration (EHT) багийн эрдэмтэд дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд орших сүүн замын төв хэсэгт буй /"M87”/асар том хэмжээтэй хар нүх хийгээд түүний сүүдрийг гэрэл зурагт амжилттай буулгасан нь шинжлэх ухааны түүхэнд томоохон дэвшил болов. Ийнхүү судлаачдын баг “2020 Breakthrough Prize” шагналын эзэн болсон юм. Тус судалгаанд дэлхийн 20 улсын 60 гаруй судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн оролцсон бөгөөд Антарктид, Чили, Мексик, АНУ, Испанид байрлах найман радио телескопыг ашиглан хар нүхний дүрсийг буулгажээ.
NASA-гийн сансрын нисгэгч Кристина Коук, Жессика Меир нар анх удаа эрэгтэй бүрэлдэхүүнгүйгээр задгай сансарт гарч олон улсын сансрын станцад доголдол үүсгэсэн зай хураагуурыг амжилттай сольсон юм. Тэд энэхүү үйл ажиллагаагаа 5.3 цагийн турш гүйцэтгэжээ. Хүн төрөлхтөн сансарт ниссэн 50 гаруй жилийн түүхэнд эмэгтэй баг сансарт ниссэн анхны тохиолдол болов.
Уур амьсгалын өөрчлөлтийн төлөө тэмцэгч 16 настай Швед охин Грета Танберг гурван жилийн өмнөөс баасан гараг бүр төрийн ордны өмнө байгаль орчны төлөөх жагсаал зохион байгуулах болсон бөгөөд түүний санаачлага #FridaysForFuture хөдөлгөөн болтлоо дэлхий даяар түгсэн юм. 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр дэлхийн 123 орны сая орчим хүүхэд Гретагийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөнд нэгдсэн юм. Тэд хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой бодлого баримтлахыг эрх баригчдаас шаардсан. Сурагчид ирээдүйнхээ төлөө санаа зовнин, зоригтойгоор тэмцсэн энэ үзэгдэл яах аргагүй энэ оны онцлох үйл явдал болов. Үүний үр дүнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш НҮБ-ын гишүүн байгууллагуудыг 2020 он хүртэл Парисийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, нүүрсний хэрэглээг бүрмөсөн зогсоохыг уриалав.
Европын холбоо уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилгоор ахуйн хэрэглээний хаягдлыг ихээр үүсгэж буй нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ, савх, гялгар уут зэргийн хэрэглээг хориглосон хууль баталлаа. Тус хууль 2021 оноос эхлэн хэрэгжиж эхлэх аж. Энэ өөрчлөлт нь 2030 он гэхэд 25 тэрбум ам.доллартай дүйцэхүйц орчны бохирдол үүсгэгчийг хална гэж таамаглаж буй.
Хүчирхэг хоёр гүрний худалдааны зөрчил нь дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлтийг бий болгож байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Үндсэн шалтгаан нь АНУ-ын зүгээс Хятадын пүүс компаниуд оюуны өмчийг хууль бусаар ашиглаж түүнийгээ брэнд болгон ашиглан мөнгө олж буй нь шударга бус хэрэг хэмээн гэж үзэж буй юм.
Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн тавдугаар сард Хятадын гадаад худалдааны тарифыг 10 хувь байсныг 25 болгон нэмэгдүүлж 250 тэрбум ам.долларын татвар онооход хариуд нь БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 110 тэрбум ам.долларын тарифын нэмэгдэл оноов. Харин АНУ-ын эдийн засгийн шинжээч болоод санхүүгийн байгууллагууд тарифын нэмэгдэл нь иргэдэд багагүй хүндрэл учруулахыг сануулж буй. Харин Хятадын зүгээс төрийн байгууллагуудад ашиглаж буй АНУ-д үйлдвэрлэсэн компьютер, техник хэрэгслийг гурван жилийн дотор солихыг үүрэг болгосон аж.
Lovell телескопын гэр хэмээгддэг Jodrell Bank нь дэлхийн огторгуй ажиглалтын хамгийн том тавцан байсан бол өдгөө гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. 1945 оноос Манчестрийн их сургуулийн дэргэд баригдсан энэ тавцан нь сансар огторгуйг гэрлийн оронд радио долгион ашиглан судлах аргыг нээж байсан юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Парис хотын Нотр-Дам сүм түймэрт автав. Маш богино хугацаанд улангассан гал түүх соёлын өв болсон сүмийн үзэмжит бүх хэсгийг 8 цагийн дотор үнсэн товрого болгосон хүн төрөлхтний хувьд харамсалт явдал болов.
Энэ жил Google–ийн судлаачид анх удаа “Sycamore” нэртэй квант процессор ашигласнаар компьютерийн хөгжлийг шинэ түвшинд гаргах анхны алхмыг хийлээ.
Сонгодог буюу биднийг хэрэглэдэг компьютероор 10 мянган жилийн хугацаанд хийнэ гэж үзэж байсан тооцооллыг "Sycamore" нэртэй квант процессор 3 минут, 2 секундийн дотор гүйцэтгэсэн юм. Квантын компьютер нь олон оронтой тоонуудыг энгийн үржигдэхүүн болгон задлах, асар том өгөгдлийн сангуудад хайлт хийхэд зориулсан алгоритмын үйлдлийг гүйцэтгэж чадна гэж физикчид үзэж байна. Гэвч одоогоор нийтийн хэрэглээнд хараахан нэвтрээгүй байна.
Цахилгаан автомашиныг хэрэглэхэд тулгарсан нэг хүндрэл нь зай хураагуурын хэмжээ бага тул эдийн засаг байгаль орчны хувьд зардал ихтэй байсан явдал юм. Харин энэ асуудлыг Тесла компанийн батарей судалгааны баг шийджээ. Тэдний шийдэл нь нэг цэнэглэлтээрээ 1.6 сая хүртэл км явж чаддаг батарей юм.
Канадын Ванкувер хотод 15 минут ниссэн суудлын автомашин магадгүй ирээдүйн хүн төрөлхтний тээврийн хэрэгслийн эхлэл болж мэдэх юм.
Далай дээгүүр нислэг үйлддэг тийрэлтэт хөдөлгүүрт онгоцны Harbour Air компани, Канадын хотууд болон арлуудын холбоод, Австралийн инженерчлэлийн magniX компанитай хамтран 6 суудалт далайлт цахилгаан хөдөлгүүрт, 160 км-ийг туулах зай хураагууртай машиныг бүтээж туршлаа. Энэ туршилт амжилттай болсны дараа Harbour Air-ийн нислэгийн багийнхан эд анги бүрийг цахилгаанжуулахад ойролцоогоор хоёр жил шаардлагатай хэмээж буй юм.
Хойд Ирланд өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Үндсэн хуулинд заасан үр хөндөхийг хориглох хуулийг хүчингүй болголоо. Эмэгтэйчүүд хэвлий дэх ургаа 12 долоо хоногоос өмнө хөндүүлж болох ба харин 23 долоо хоногоос хойш хөнлүүлэхийг хориглох аж. 40 жилийн өмнөөс Нэгдсэн Вант улс энэ хуулийг халсан. Харин хойд Ирланд энэ жилээс л тус хуулийг дагав. Үүнээс өмнө охид бүсгүйчүүд Англи улсыг зорьж үр хөндүүлэх эмнэлгийн үйлчилгээг авдаг байжээ.
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бүрэн нэвтрүүлэх зорилгын хүрээнд Их Британи улс хоёр долоо хоногийн турш нүүрнээс гарган авах эрчим хүчийг хязгаарлаж үзэв. Британийн эрчим хүчний эх үүсвэрийн 40 хувийг бүрдүүлдэг нүүрсний хэрэглээнд 6 жилийн хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан юм.
Хоёр долоо хоногийн хугацаанд эрчим хүчний хэрэглээг байгалийн хий, нар салхины эрчим хүч болон цөмийн эрчим хүчийг ашигласан.
Цаашлаад 2025 он гэхэд Их баританичууд эрчим хүч үйлдвэрлэхэд ялгарах нүүрсхүчлийн хийг үгүй болгоно гэсэн зорилт тавьж буй. Тус улсын эрчим хүчний үүсгүүрийг салхины эрчим хүч болон цөмийн эрчим хүчний цахилгаан станц тус бүр 18 хувийг, байгалийн хийн станц 42 хувийг бүрдүүлдэг аж.
Эх сурвалж: wired.co.uk
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|