A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 127 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 127 | |
|
Бидний нүдэнд гоёмсгоор гялтганан харагддаг саа байгаль орчинд ямар их сөрөг нөлөөтэйг эрдэмтэд нотолж хэрэглээнээс халахыг уриаллаа.
Сааг хориглох үндсэн шалтгаан нь PET гэгдэх полимер, хөнгөн цагаан, миллер зэрэг химийн хорт бодис агуулдаг байна. Саа нь маш жижигхэн учраас далайн амьтад үүнийг хоолтой андууран идсэнээр элэг нь хордож, зан авирт нь огцом өөрчлөлт гардгийг олж мэджээ.
Түүгээр ч үл барам далайд хаягдсан сааны ширхэг бүр нь задрах гэж мянган жил болдог байна.
Судалгааны багийн гишүүн шинэ Зеланд улсын Massey их сургуулийн доктор Trisia Farrelly CBS-д өгсөн ярилцлагадаа: “Микро пластикийг ихээр үүсгэж байгаа сааны хэрэглээг нэн даруй хязгаарлах шаардлагатай. Үйлдвэрлэгчид ашиг олохоо бодож дахин боловсруулах боломжгүй нэг удаагийн хэрэглээний хог үйлдвэрлэхээ азнаж, бүтээгдэхүүний хор уршгийг мэдэж, хариуцлагаа ухамсарлах цаг болсон” гэжээ.
АНУ болон Англи гоо сайхан, бие арчилгааны бүтээгдэхүүний орц дахь сааг хориглох, аюулгүй хэмжээнд ашиглах талаар арга хэмжээ авч эхэлжээ.
Далайн амьтдын амьдрах орчинг бохирдуулж буй гол эх үүсвэр болох хуванцрын микро пластик нь ус эсвэл салхиар туугдан гол мөрөн, далай руу ордог. Үүгээр хооллосон далайн амьтад их хэмжээгээр хорддог аж.
2019 онд хийсэн судалгаагаар далайд хөвж буй хуванцар хаягдлын 92.4 хувь буюу 5.25 триллионыг ширхгийг микро пластик эзэлдэг байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|